
WUYUNQIQIGE (Оюунцэцэг)
Докторант
Илтгэлийн сэдэв:
Монгол хэлний “Аргал” хэмээх концептын нэгэн ажиглалт
An observation of the concept of "Argal" in the Mongolian language
И-мэйл хаяг: Wuyunqiqige6895@163.com
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль
Түлхүүр үг: Аргал, концепт, орон зай, цаг хугацаа, газар зүй, уран сайхны эх
Keywords; dung, concept, space, time, geography, fictional text
Илтгэлийн хураангуй
Тус илтгэлд монгол хэлний “Аргал” хэмээх концептыг соёл, хэл шинжлэлийн үндсэн ойлгогдохууны нэг болох орон зайн утга илрэх талаас ажиглалт хийсэн байна. Үг хэл нь цаг хугацааны соёлыг илэрхийлээд зогсохгүй орон зайн утгаас ангид зйүл биш юм. Газар зүйн орчин тойрон нь үг хэлний онцлог буй болоход чухал нөлөө үзүүлдэг. Газар зүйн орчин тойрон нь нэг орон зайн соёлын тухай хэлний дүрслэлийг хэрэглэж нэг зүйлийн орон зайн бүтэц бүхий хэлний зан заншлыг харуулдаг.
Хятадын эрдэмтэн Го Цан Жияан “Хэл нь нэг зүйлийн соёлын үзэгдэл болсны хувьд орон зайн бүтцэд зайлшгүй нөлөөлдөг юм. Учир нь хэлийг хэрэглэж байгаа нийгмийн бүлэг нь ямар нэгэн газар зүйн орон зайн бүтцэд харьяалагдаж байдаг бөгөөд иймэрхүү орон зайн соёл нь түүний үзэл санааг бүрдүүлж байдаг. Иймээс орон зайн соёлын тухай сэрэхүй нь түүнийг өвөрмөц онцлог бүхий үгсийн сангийн систем, хэлний зүйн арга барил, зан заншил цаашилбал найруулгын арга барилтай болгож, орон зайн соёл дахь үг хэлний соёлыг бүрэлдүүлдэг байна” гэж үзсэн байдаг. “Аргал” хэмээх концепт нь нүүдэлчин монголчууд оршин амьдарч ирсэн байгалийн орчинтой шууд холбоотой. Тухайлбал: Эрдэмтэн Б.Пүрэв-Очирын “Дошсон сарлагийн бухны “дунгуй” өгүүлэл дэх “Дошсон сарлагийн бухын дунгуй” гэх концепт бол сарлагтай газрын үг, хангайн үг, ер нь нутгийн аялгууны онцлогтой үг гэдгээрээ өвөрмөц юм. Уран сайхны эхэд газар зүйн орчин тойрны тодорхой хэсгийг бодит дүрслэл, өөрөөр хэлбэл хүрээлэн буй бодит ертөнц, газар дэлхийн үнэн бодит байдлын дүр зургийг үзүүлдэг. Үүнээс үндэслэн “Аргал” хэмээх концептын хүрээн дэх “Аргалын гал”, “Аргалын утаа”, “Аргалын утааны үнэр”, “Гэрт оруулсан аргал”, “Гадаа овоолсон аргал” зэрэгт нүүдэлчин монголчуудын ахуй амьдрал, амьдралын газар зүйн орчны дүр зургийг харуулсан зүйл их. Ардын аман зохиол, орчин үеийн уран зохиолоос үзэхэд “Аргал” хэмээх концепт нь монголчуудын нүүдэлчин соёлын нэг чухал хэсэг болох газар зүйн орчин тойронд зохилдсон олон янзын үг хэллэгийг буй болгожээ.