top of page
mmexport1711090529543.jpg

Д. Мөнхдэлгэр

Доктор (Ph.D)

Илтгэлийн сэдэв:

ТОД БИЧГИЙН ДУРСГАЛ ДАХЬ ОЛОН ТӨРЛИЙН БИРГЫН ТУХАЙ

About the Various Birga in the Ancient Todo Documents’

И мэйл хаяг: MunkhdelgerD@163.com

 

 

Хөхнуурын Үндэстний Их Сургуулийн

Угсаатан Нийгэм Судлалын   Дээд Сургууль

Түлхүүр үг: тод бичиг, тод бичгийн дурсгал, бярга, үсгийн код

Илтгэлийн хураангуй

Дурсгал бичгийг цахим бичвэрт оруулахад юуны урьд тухайн дурсгалыг бичсэн бичгийн кодын системийг бүтээх шаардлагатай байдаг. Уг шаардлагын дагуу тод бичгийн цахим сан байгуулахаар дамжуулан, тод бичгийн кодын системийг бүрэн болгох талаар хийсэн судалгааг тус илтгэлдээ өгүүлэх болно.

Өнөөдрийн байгуулж байгаа тод бичгийн цахим санд шинэ тод бичгийн онцлогтой “ЖАНГАР”-ын цахим сан, сонгодог тод бичгийн бичлэгийн хэв загвартай “ТОД БИЧГИЙН ДУРСГАЛ”-ын цахим санг багтаана.

Тод бичгийн цахим санг байгуулахаас өмнө, түүний кодын системийг бүрэн зөв болгох шаардлага бол, өнгөрсөнд улсын гадаад дотоодод хэрэглэж байсан тод бичгийн кодын системд зарим али гали үсэг, цэг тэмдэг дутуу байдаг тул дурсгал бичгийн зарим үгийг компьютерт оруулж чаддаггүй. Иймээс тод бичгийн адил бус цаг үеийн бичлэгийн онцлогийг харьцуулан шинжилж, түүний тэмдэгтүүдийг олон улсын нэгдэлтэй кодын системд бүрэн зөв тусгах хэрэгтэй байна.

Тод бичгийн сударт үргэлж тохиолддог тэмдэг бол “БИРГА” болно. Бирга “《᠀᠂ ᠀᠋ ᠂ ᠀᠍ ᠂ ᠀‍ 》бол ном зохиол эхлэхийн тэмдэг бөгөөд ихэвчлэн судар номын гарчгийн өмнө “᠀” –г, хуудасны эхэнд “᠀” буюу “᠀”-г хэрэглэнэ. Тод бичгийн судрыг компьютерт оруулахад UCS-д баталсан монголжин бичгийн бярга ᠀ (1800) болон түүний хувилбар тэмдэгт ᠀ (0000), ᠀ (0001), ᠀ (0002), ᠀ (0003) нь тод бичгийн сударт илрэх бяргын дүрсэд хүрэлцэхгүй байна. Тод бичгийн сударт илрэх бярга нь ихэвчлэн судрын гарчиг, бадгийн эхэн, хуудасны эхэн, мөрийн дунд, ᠅.᠅ тэмдгийн дараа гэх мэт байранд гардаг.

Тод бичигт гардаг бүх бяргын дүрсийг кодын системд оруулахын тулд уйгуржин бичгийн 92 судар, тод бичгийн 328 судраас адил бусын дүрстэй бяргын олон хувилбарыг цуглуулж, түүнээс урлаг бичлэгийг хасаад, одоо хэрэглэж байгаа кодын систем дээр шинээр тод бичгийн бяргын 9 хувилбарыг нэмжээ.

bottom of page