
RULEMA (Рулмаа)
Докторант
Илтгэлийн сэдэв:
Д. НАЦАГДОРЖИЙН “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” ДУУРЬ БА ХЯТАДЫН ФАН ЖИОН ХОНГИЙН “ГУРВАН УУЛ” БЭЭЖИН ШИЙН БҮТЭЦ, СОЁЛ СЭТГЭЛГЭЭНИЙ ОНЦЛОГ,
ЗӨРӨӨНИЙ ТУХАЙ ТОВЧ ӨГҮҮЛЭХ НЬ
About on the differences in cultural mentality and structure between Natsagdorji's "Three Sad Hills" and Fan Junhong's Beijing Zhai Opera "Three Hills"
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль
Утга зохиолын тэнхим
Илтгэлийн хураангуй
Түлхүүр үг: “Гурван уул” Бээжин шийн түүхэн байдал жич үнэлгээ, бүтэц хэлбэр, соёлын ялгаа
Энэхүү илтгэлдээ монголын“ учиртай гураван толгой” ба хятдын“ гураван уул” Бээжин шийн соёл сэтгэлгээгийн онцлог, бүтцийн тухай товч өгүүлэхийг хичээж энэхүү агуулгаар товч хураангуйлав:
1.Орчин цагийн буюу өдгөө 21 дүгээр зууны монгол улсын уран зохиол болон мөн л өдгөө цагийн буюу орчин цагийн БНХАУ-ын уран зохиол хоёр нь нийгэм түүхийн ялгаатай орчин нөхцөлд олон зуун жил оршин амьдарч ирсэн нь энэ хоёр улсын урлаг уран зохилын хүрээн даахь үнэт зүйлсийн сэтгэлгэнд багагүй өөрчлөлт оруулж, зарим талаар нилээд ялгаатай болгож ондоошуулсан байна.Үүнээс гадна хятад үндэстэний
Бээжин ший нь өнө удаан түүхэн хөгжилтийн явцыг өнгөрүүлж өөрийн гэсэн соёл түүхийн тавцанд байр суурь ба өөрийн гэсэн хэв заавартай болжээ.Тиймээс“ гураван уул” Бээжин ший нь монголын“ учиртай гураван толгой” жүжигээс ялгагдах соёлын зөрөө ялгаа гарч байгаа нь үүнийг шууд харуулж байна.Мөн цоо хятад үндэстэн ний соёл хүмүүжил ба орчин тойрон, сэтгэхүй, сэтгэлгээгийн хувьд маш их ялгаатай нь үнэн, учир нь үзэл санаагийн хувьд ивчуу,чөлөөтэй биш тиймээс аливаа сэтгэхүйгээ бүр тариалах соёл буюу ачилал элбрэл, ёслолд суурилдагаас“ гураван уул” Бээжин ший нь уламжлалт Бээжин шийн хэв зааврыг эвдэж шинэ нэгэн урлагийн үүдэлтийг үүдсэн байна.
2.Монгол Улс даахь жүжигын уран зохилын хөгжлийг бид монгол улсын төрийн шагналт, их зохиолч т∙ нацагдоржийн уран бүтээлээр төлөөлүүлэн авч үзсэн бөгөөд өрнө дахны нэн ялангуяа орос, германий соёлын нөлөө маш их байна.Үүнийг зохилын хэл найруулга, дүр дүрслэл, зохиомж байгууламж, уран сайхны урсгал чиглэл, төрөл зүйлийн хэлбэргүү мэт жүжигийн зохилын онолын голлох ойлголт ухаагтуунуудын хувьд баталж болох бөгөөд үүнийг бид энэхүү илтгэлийнхээ үндсэн агуулга болгон жишээ баримт дээр тайлбарласан ба хятдын жүжигын зохиолч фан жион хонгийн зохиол бүтээл Бээжин ший“ гураван уул”-тай харьцуулан соёлын ялгаа зөрөөг гаргах гэж хичээсэн билээ.
3.БНХАУ Бээжин шийн урлаг уран зохилын өнөөгийн хөгжил, түүхэн өвөрмөц байдлыг бид фан жион хонгийн“ гураван уул” Бээжин шийн өөрчлөн найруулсан зохиол бүтээлээс суурин соёл иргэншил, нэн ялангуяа хятдын тариалангийн соёл, ачилал элбрэл, ёслол, уламжлалт ёс зүй, ертөнцийг үзэх өвөрмөц үзэл, хятдын ард түмний уламжлалт бэлэгдэл, зан заншил, ажил хөдөлмөр, хамтын аж ахуй зэрэгаливаа зүйлд хандах өвөрмөц сэтгэлгээ, үнэт зүйлийн өвөрмөц үзэл бодол нэн тод туссан байдаг нь монгол улсын“ учиртай гураван толгой” жүжигээс утга агуулга, уран сайхны онцлогоос нилээд ялгаатай байна.Түүний уран бүтээлийн энэхүү онцлог ялгааг бид энэхүү илтгэлийнхээ үндсэн агуулгад тодорхой жишээ баримтуудаар нотлон батлах оролдлого хийсэн болно.
4.Монгол улсын төрийн шагналт , их зохиолч Д∙ Нацагдорж, Ц, Дамдинсүрэн нарын уран бүтээлд нүүдэлчдийн язгуур амьдрал, хүмүүн байгалийн хүйн холбоо, байгаль орчноо шүдэн дээдэлж амьдардаг монголчуудын өвөрмөц сэтгэлгээ, үнэт зүйлийн чиг баримжаа нэн тод тусгасан байдаг бол фан жион хонгийн уран бүтээлд суурин иргэдийн Бээжин шийн соёл агуулга, дүр төрх, иргэншсэн сэтгэлгээ илүү тод туссан нь сэтгэлгээгийн нэг онцлог болно.