top of page
Oyunjargal.jpg

О.Оюунжаргал

Доктор (Ph.D), дэд профессор

Илтгэлийн сэдэв:

Монголчуудын уламжлалт нийгмийн өөрчлөлт: Боол үгүй болсон учир шалтгаан  

The Changes of Traditional Mongolian society in Qing period The Disappearance of Home Slaves

Монгол Улсын   Их Сургууль 

Шинжлэх ухааны сургууль

Түүхийн тэнхим

Abstract

In the late 19th century, the number of the house slaves (ger-ün kümün, ger-ün köbüd) who represented one of the strata of Mongolian social classes decreased and thus almost disappeared. Scholars tend to see the following four reasons for this phenomenon particularly in Qalq-a: 1) The Qing dynasty forbade the trade of sumu er-e (zuoling, 佐領) and qamjilγ-a (suiding, 随丁) as slaves; 2) The house slaves who were under the control of nobles became noble-subjects (qamjilγ-a); 3) The house slaves who were under the control of lamas became šabi or his own subject; 4) The house slaves who were under the control of commoners were converted into sumu er-e and qamjilγ-a.

The first cited reason is only a condition of the origination of domestic slavery rather than one actually causing a decrease in numbers of slaves, while the other three reasons state that the status of slaves was changed by being turned into sumu er-e,  qamjilγ-a and šabi. In other words one may see the division of commoners into sumu er-e, qamjilγ-a and šabi by the Qing court as the basic precondition for the number of slaves to decrease in Mongolia. It is an interesting to observe how change in such social structure was reflected in the legislation of the Qing period.

In this paper, I will examine how the legislation of the Qing dynasty exerted influenced on the above changes in Mongolian society, based on the Manchu period collection in the National Central Archives of Mongolia.

Илтгэлийн хураангуй

Манжийн үед буюу XIX зууны  дунд үе гэхэд монголын нийгмийн нэгэн давхарга болох гэрийн боол буюу хөвүүд (kőbüd) цөөрч, бараг байхгүй болсон гэдэг. Тийнхүү гэрийн боол цөөрсөн шалтгааныг, 1) Манжийн төрөөс сум, хамжлагын ардыг боол болгон худалдахыг хориглосон, 2) тайж нарын мэдэлд байсан гэрийн хөвүүд нь тус тусын тайж нарын хамжлага болон хувирсан, 3) лам нарын мэдэлд байсан гэрийн хөвүүд цаашид шавь нар хэмээн нэрлэгдэн хамжлага болсон, 4) албат хамжлагын ардуудын мэдэлд энгийн ардын мэдэлд байсан гэрийн хөвүүд засаг ноён, тайж нарын хамжлага болох буюу сум эрийн дансанд орсон хэмээдэг. Дээр дурдсан нэгдүгээр шалтгаан нь боол цөөрөх гэхээс илүүтэй боол үүсэх нэгэн нөхцөл үгүй болсон хэрэг бол, үлдсэн гурван шалтгаан нь боолын статус өөрчлөгдсөн буюу боол нь хамжлага, шавь, сум эр болж хувирсан хэрэг юм.

Тийнхүү хөвүүдээс хамжлага, сум эр болж чадсан нь тэднийг эзэд нь чөлөөлж байсантай шууд холбогдоно. Гэрийн хөвүүдийг эзэд нь “буян үйлдэх” буюу шашин шүтлэгийн үүднээс “цагаан албат”, шавь болгох, мөн боол нь эзэндээ “харамж” өгөх буюу эдийн засгийн хүчээр чөлөөлөгдөж байв. Түүнээс гадна, эзэд нь өөрийн оронд сумны алба хаалгахын тулд хөвүүдийг “суманд гаргах” тохиолдол ч байв.

Монгол улсын Түүхийн Төв Архивийн Манжийн үеийн хөмрөгийн данс сэлтийг үзэхэд, Халхад эр төөлсөн дансанд гэрийн хүн, хамжлагыг ялгалгүй бичиж байсан, мөн инжинд ирэгсэд болоод хөвүүдийн хооронд ялгаа байсан мэт харагдана. Тиймээс энэ илтгэлд, тийнхүү гэрийн хөвүүд цөөрсөн нөхцөл шалтгааныг тодруулахын сацуу түүний шинж чанарын тухай авч үзье.

bottom of page