top of page
240909_414362528611307_1384946724_o.jpg

М. Авирмэд

Доктор (Ph.D)

Илтгэлийн сэдэв:

Монгол хэлний “бор” гэх  өнгө заасан үгээр адил бус өнгө нэрлэж буй шалтгааныг тодруулах нь

Why does the Mongolian term "bor" refer to different basic colors?

И мэйл хаяг: m.avirmed@gmail.com

 

 

Монгол Улсын Боловсролын  Их Сургууль

Нийгэм,хүмүүнлэгийн ухааны сургууль 

Илтгэлийн хураангуй

Бид Монгол улс болон БНХАУ дахь ӨМӨЗО, Шинжаан-Уйгурын Өөртөө Засах Орон, Хөх нуур муж зэрэг адил бус газар нутгийн 200 хүнийг (нутаг ус, нас, хүйс зэргийг харгалзан тэнцвэртэй сонгосон) хамруулан үндсэн өнгийг нэрлүүлэхэд “бор” гэх нэг үгээр 4 өөр өнгөний айг нэрлэж байгааг ажиглав.

БНХАУ дахь Монгол үндэстнүүдийн дийлэнх нь цагаан өнгөтэй холилдсон бараан өнгийг “бор” хэмээн нэрлэж байгаа бөгөөд , ОХУ-д буй Халимаг, Буриад зэрэг газар ч үүнтэй ижил байгаагаас үзвэл эрт үедээ цагаан, хар холилдсон өнгийг бор гэх нь бусдаасаа давамгай хэлэгдэж байсан болохыг анзаарч болно.

Өвөр Монголын зарим газар Монгол улстай ижил, улаан бор өнгийг “бор өнгө” хэмээн нэрлэж байна. Мөн “бор өнгө”,“хүрэн өнгө”-ийн зааг нь ойрхон тул нэг өнгөний айд багтаан  “бор” өнгө гэж нэрлэж буй газар ч нэлээд байна. Ингээд “гүн бор”, “гүехэн бор” зэрэг үгээр утга ялгаж байна.

БНХАУ дахь Монгол үндэстний дотор зарим нутагт улаан, хөх холилдсон өнгийг “бор өнгө” гэж нэрлэж байгаа бөгөөд энэ нь Монгол улсын “нил ягаан”, “үзмэн ягаан”, “чернилэн ягаан”-тай ижилхэн өнгө юм.

Судалгаанд оролцогчдоос яагаад “бор” гэх нэг үгээр өөр өөр өнгө нэрлэж байгаагийн учрыг асуувал: “зарим нутагт буруу нэрлэж байна”, “адууны зүс, эд юмны өнгө хоёрыг хольж хутгаж байна”, “толь бичигт тус үгийг буруу тайлбарласан байна”, “өнгө ялгадаггүй хүмүүс байж мэднэ” гэх зэргээр хариулсан бөгөөд өнгөний нэрлэлтийн адил бус шинжээс үүдэн нэгнийгээ үгүйсгэх, маргалдах, гайхах зэрэг асуудал үүсдэг ажээ.

 “Бор” гэх үгийг гарал зүйн талаас ажиглавал: “бараан” гэх үгийн bara язгуураас bara > boru~ bürü зэргээр “авиа сэлгэж, CVCV гэсэн бүтэцтэй үгс үүссэн байх боломжтой бөгөөд “bara” язгуураас “бараан”, “баргар”, “барайх”, “boru” язгуураас, борлох, борогжуу, борогч, борлог,“bűr” язгуураас, бүрэнхий, , бүрхэг, бүрэлзэх) зэрэг аливаа юмны бараан шинжийг илтгэх өөр хоорондоо утгын ялгаатай үгс үүссэн хэмээн үзэж болно. 

Монгол хэлний үгийн санд “бор” гэх үг “бараан” гэх утгыг агуулдгийн хувьд “цайвар бор”, “улаан бор”, “хар бор” ,“хүрэн бор”, “хөх бор” зэргээр олон өнгөний нэртэй уялдан өнгө заасан хоршоо үг үүсгэж байснаа салбарлан хөгжиж, өөр өөр үндсэн өнгийг заах болжээ. Үүний шалтгаан нь өргөн уудам нутагт амьдарч буй Монголчуудын засаг захиргааны нэгж, соёл сэтгэлгээний онцлог зэргээс хамааран өөр өөр байна.

Өнгөний нэрлэлт нь хэл шинжлэлийн талаас судлууштай бөгөөд маргаантай сэдэв болох нь эдгээр судалгааны явцаас ажиглагдаж байгаа бөгөөд яагаад харилцан адилгүй байгааг задлан шинжлэх нь маргааны учир шалтгааныг олох, судлаач болон сонирхогчдын дунд байдаг төөрөгдлийг арилгахад чухал нөлөөтэй юм.

bottom of page