top of page
Мөнх-Отгон.png

Д.Мөнх-Отгон

Докторант
Илтгэлийн сэдэв:

“Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу” хэмээх сургаалын зохиогч, он цагийг нягталсан нь

 

Examination study on the author and date of the didactic book Paper bird, clarifying the time natural law

Е мэйл хаяг:munkhotgond@mas.ac.mn

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн

Түлхүүр үг: Цаасан шувуу, Говийн ноён хутагт Данзанравжаа, зохиог, он цаг

Илтгэлийн хураангуй

Энэхүү илтгэлд “Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу” хэмээх сургаалын зохиогч хийгээд зохиолыг туурвисан он цагийг уг зохиолын монгол гар бичмэл болон төвөд эх бичгийн эхлэл гарчиг, төгсгөлийн мэдээ зэрэгт дулдуйдан Говийн догшин Ноён хутагтын тавдугаар дүр Данзанравжаа Манж Чин улсын Төр гэрэлт хааны тавдугаар он буюу 1825 онд зохиосон болохыг эш баримттайгаар тодруулан өгүүлэхийг зорьсон болно. Чингэхдээ хоёр хэсэгт хуваан өгүүлэх бөгөөд нэгдүгээрт зохиогчийн тухай, хоёрдугаарт зохиолыг туурвисан он цагийн тухай дэлгэрүүлэн өгүүлнэ.

bottom of page