
QILIMENG (Цэлмүүн)
Докторант
Илтгэлийн сэдэв:
Жамбадоржийн “Болор толь” бүтээлийн
текстийн харьцааны судлал
The study of the relationship between the texts of Jambadorj's work “Crystal Mirror”
И мэйл хаяг: 1175091806@qq.com
БНХАУ. Тяньжинийн ГХИС
Бээжингийн төвийн үндэстний их сургуулийн докторант
Түлхүүр үг: Жамбадорж, Болор толь, судар хэлбэртэй текст, хуудсаар бүрэн гүйцэд текст, Эрдэмтэн Walther Heissig, гэрэл зургийн текст, эх хэрэгдэхүүн, гурван текстийн харьцаа
Илтгэлийн хураангуй:
Өвөр монголын Урадын дундад хошууны Туйлыг хамгаалагч сүмийн тэргүүн лам, Равжамба гэлэн Жамбадорж , 19-р зууны эхээр “ Болор толь ” хэмээх томхон бүтээлийг туурвисан юм. “Болор толь” гурван дэвтрээр бүтээгджээ. Нэгдүгээр дэвтэрт "Галав орших, эвдрэх, хоосрох, тогтохын ёс, бурхан багш Энэтхэг орноо хувилсан ёс жич Энэтхэг орны байдал", Хоёрдугаар дэвтэрт "Хятад Төвөд орны байдал", гуравдугаар дэвтэрт "Монголын түүхийг Бөртэ-чинуа-гийн үеэс эхлэн бичсэн" зэрэг бүтэцтэй байна.
“Болор толь”-ийн уг эх нь хараахан олдоогүй боловч хуулбар эх нь улсын гадаад дотоодод маш олон хадгалагдаж ойролцоогоор 50 гаруй хувь байгаа юм. Эрдэмтэн L.S.PUCKOVSKIJ “Дорно дахины судлах хүрээлэнгийн төвөд монгол хуулбар бичиг хийгээд модон барын бичиг ” өгүүлэлдээ тус номын санд хадгалагдаж байгаа таван хувь бичмэл текстийг нь тулган харгуулж эмхэтгэхийн дагуу “Болор толь”-ийн агуулга, Жамбадоржийн үзэл санааны талаар өгүүлжээ. Эрдэмтэн Walther Heissig Данийн Копенгагенийн хааны ордны номын санд хадгалагдаж буй нэлээд бүрэн текст-ээс гуравдугаар дэвтэр, даруй монгол түүхийн хэсэг агуулгыг сонгон 1962 онд “Жамбадоржийн Болор толь” хэмээх гарчигтай гэрэл зургаар хэвлүүлжээ. “Дундад улсын монгол хуучин ном бичигийн ерөнхий гарчиг”-т “Болор толийн” гучин долоон зүйлийн бичмэл хуулбар текст, гурван зүйлийн бичил филимийн текстийг бүртгэн тэмдэглэсэн байна. Харамсалтай нь одоо болтол эдгээр текстүүдэд эх бичгийн харгуулал хийж судлаагүй байсаар байна. Энэ талаар ахмад багш ахмад багш Ц.Хишигтогтох “Эх бичиг, бар хэвлэлийн судлал бол сурвалж бичиг судлалын тэргүүн чухал үүрэг, суурь судлал мөн. Ашиглалтад үйлчилсэн судлал, онолын судалгаа, ерөнхийлсэн судлал нь цөм эрхбиш эх бичиг, бар хэвлэлийн судлалаар урьдал нөхцөл болгох хэрэгтэй” гэжээ. Тус илтгэлд Өвөр монголын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн номын санд хадгалагдаж буй судар хэлбэртэй текст, мөн номын санд хадгалагдаж байгаа хуудсаар бүрэн гүйцэд текст хийгээд Эрдэмтэн Walther Heissig-ийн хэвлүүлсэн гэрэл зургийн текстээр эх хэрэгдэхүүн болгон тус гурван текстийн харьцаа холбоог шинжилнэ.