
С. Хөвсгөл
Доктор (Sc.D), профессор
Илтгэлийн сэдэв:
“Монгол судлалын шинэ эрин” хурлын түүхээс
The history of the conference in New Era of Mongolian studies
И мэйл хаяг: s.khuvsgul@yahoo.com
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургууль
Утга зохиолын тэнхим
Илтгэлийн хураангуй
Монгол судлалын сургууль байх үеэс жил бүрийн хавар багш нарын Эрдэм шинжилгээний хурлыг өргөжүүлэн, олон улсын болгож, их төлөв ОХУ, БНХАУ-ын эрдэмтэд ирж оролцдог байлаа. 2011 оноос тус хурлыг “Монгол судлалын шинэ эрин” хэмээн нэрлэснээс хойш 5 дахь хурлаа хийж гэж байгаа энэ өдрүүдэд өнгөрсөн хурлуудын талаар товч мэдээлэл хийхийг хүслээ.
2004 онд Утга зохиолын тэнхмийн 50 жил, Утга зохиолын нэгдлийн 40 жилийн ойн хурал зохиосон бөгөөд ОХУ-ын Санкт-Петербургийн Их сургуулийн багш, монголын уран зохиол судлаач М.П.Петрова, БНХАУ-аас ӨМӨЗО-ны Улаан мөчир чуулгын дарга Билэгт, Бээжингийн ТҮИС-ийн багш Хөгжих нарын гадаадын төлөөлөгчид оролцож байв.
2006 онд Чингис хааны 800 жилийн ойд зориулсан ОУЭШХ-ыг МоСС, ТНУС, ДУТС хамтран хийсэн бөгөөд илтгэлүүдийн Эмхтгэл гарсан.
2010 онд Оросын Холбооны улсын монголч эрдэмтэн Н.О.Шаракшинова-гийн 95 жилийн ойд зориулсан ОУЭШ хурал хийж, мөн ОХУ, БНХАУ-ын эрдэмтэд оролцсоноос гадна Конго улсын эрдэмтэн Бамаха оролцжээ. Эмхтгэл гарсан бөгөөд төлөөлөгчид Манзушрийн хийд рүү зугаалсан.
2011 онд МУБИС-ийн 60 жилийн ойгоор “Шинэ эрин” сэдвийн дор том ОУЭШ хурал хийсэн. Илтгэлүүдийг Монгол судлалын чуулган сэтгүүлийн №45 -д хэвлэжээ. Хурлын дараа Тэрэлж рүү зугаалгаар явсан.
2013 онд ноён хутагт Д.Равжаагийн 210 жилийн ойд зориулсан ОУЭШ хурал хийж олон хүн оролцсон. Эмхтгэл гарсан. Хамрын хийд рүү зугаалгаар явсан. Илтгэлүүдийг Монгол судлалын чуулган сэтгүүлийн №49 -д хэвлэжээ.
2015 онд МУБИС-ийн 65 жилийн ойгоор яг ийм нэртэй ОУЭШ хурал хийсэн. Илтгэлүүдийг Монгол судлалын чуулган сэтгүүлийн №53 -д хэвлэжээ.
2017 оны 3 сарын 24-25 нд “Монгол судлалын шинэ эрин” ОУЭШ хурлыг зохион байгуулсан. Илтгэлүүдийг Монгол судлалын чуулган сэтгүүлийн №57 -д хэвлэжээ. Цонжин руу зугаалгаар явсан.
2019 онд “Монгол судлалын шинэ эрин” ОУЭШ хурлыг зохион байгуулсан. Илтгэлүүдийг Монгол судлалын чуулган сэтгүүлийн №61 62-д хэвлэжээ. Хурлын дараа гадаадын төлөөлөгчид Аглагийн хийд явсан.
Манай хурлуудад ОХУ-ын Буриадын ИС, Эрхүүгийн ИС, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Төвд, Монгол, Буддизм судлалын хүрээлэнгийн эрдэмтэд,
БНХАУ-ын ӨМӨЗО-ы ӨМИС, ӨМБИС-ийн болон Нийгмийн ШУ-ы хүрээлэнгийн эрдэмтэд, Бээжингийн төвийн Үндэсний Их Сургуулийн эрдэмтэд байнга ороцож ирсэн.
2016 онд оюутны ОУЭШХ хийсэн. Зарим илтгэлүүд нь МСЧ сэтгүүлийн №55-д хэвлэгдсэн.
2018 онд оюутны ОУЭШХ хийсэн. Зарим илтгэлүүд нь МСЧ сэтгүүлийн №59-д хэвлэгдсэн.
Ийнхүү багш нарын эрдэм шинжилгээний ажил, судалгааг дэмжих зорилгоор хавар бүр хийдэг ЭШ хурлыг өргөжүүлэн, Олон улсын чанартай болгож, гадаад дотоодын олон эрдэмтэд оролцох болсон сайхан уламжлалтай билээ. Ковидын үед 4 жил тасарсан энэхүү чухал арга хэмжээг энэ онд сэргээх болсонд баяртай байна. Залуу багш эрдэмтэд сургуулийнхаа түүхээс мэдэж, улам хөгжүүлэх болтугай хэмээн энэхүү товч мэдээллийг бэлтгэв. РРТ гээр эмхтгэлийн зураг болон холбогдох үйл явдлын зурагнуудыг толилуулах болно.