top of page
a7592a_DSCF3469_x974_edited.jpg
Ц.Өнөрбаян

Монгол Улсын ардын багш

Доктор (Sc.D), профессор

Илтгэлийн сэдэв:

Монгол хэлний хэрэглээ, хөгжлийн чиг хандлага

(Хэл зүйн зарим үзэгдлийн жишээн дээр)

The tendency of evolution and usage of mongolian language (On the examples of some grammatical phenomena)

Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль

Монгол хэлний тэнхим

Түлхүүр үг: хэрэглээ, хэм хэмжээ, хувьсал хөгжил, чиг хандлага

 

Keywords: usage, norm, evolution, tendency

Илтгэлийн хураангуй

Хэл нь дотоод, гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр хувьсаж хөгждөг, нээлттэй үзэгдэл. Хэлний хувьсал хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь түүний гадаад, дотоод зөрчил юм. Хэлний хөгжил хувьсалд хоёр үндсэн зөрчил байдаг. Нэгдүгээрт, нийгэм түүхийн тодорхой нөхцөл дэх хэлний хэрэглээ, хэм хэмжээний зөрчил. Хоёрдугаарт, хэлний дотоод, бүтэц-байгууллын зөрчил.
Энэ илтгэлд хэлний хэрэглээ, бүтэц, байгууллын хувьсал хөгжил дэх түүхэн зөрчлөөс шалтгаалж хувьсдаг зарим үзэгдлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар өгүүлэх болно. 
1.Монгол хэлний жинхэнэ нэрийн тооны айг илрүүлэх арга, олон тооны дагавруудын хэрэглээ, хэм хэмжээ, цаашдын хандлага 
2.Монгол хэлний жинхэнэ нэрийн үндэс үүсгэх -н дагаврын хэрэглээ, хэм хэмжээ, цаашдын хандлага 
3.Монгол хэлний үйлийн нөхцөлдүүлэн холбох нөхцөлийн хэрэглээ, хэм хэмжээ, цаашдын хандлага 
4.Зарим холбох ба баймж үгсийн хэрэглээ, хэм хэмжээ, цаашдын хандлага 
5.Үг бүтээх зарим дагаврын хэрэглээ, хэм хэмжээ, цаашдын хандлага 
Монгол хэлний хэл зүйн эдгээр үзэгдэл нь орчин цагийн монгол бичгийн хэлний хэм хэмжээ тогтооход харьцангуй төвөгтэй, эмх цэгцгүйдэл (disorder)-ийн түвшинд хүрсэн учир судлууштай сэдэв юм.
 

bottom of page