
Харлуу
Доктор (Ph.D), профессор
Ил тгэлийн сэдэв:
“Гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг”-ийн бар хэвлэлийн байцаалтын тэмдэглэл
(Research Note on the Xylographic Editions of “Regulations of the Lifanyuan”
БНХАУ, Даляний Үндэстний Их сургуулийн Дундадын үндэстний хамтын цогцын судалгааны хүрээлэн
Илтгэлийн хураангуй
Дундад улсын үндэстэний хууль цааз бол дундадын хууль цаазын системийн чухал бүрэлдэхүүн хэсэг, өнө удаан түүх ба уламжлалтай юм. Чин улсын үе болоход, дундад улсын үндэстэний хууль цааз урьд өмнө гараагүйгээр хөгжиж, үндэстэний хууль цаазын систем өдөр ирэх тусам төгөлдөржив. Үүнд “Зарлигаар тогтоосон Гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг” бол Чин улсын үеийн үндэстэний хууль цаазын доторх агуулгаар хамгийн нарийн тодорхой, хэрэглэсэн газар орноор хамгийн өргөн дэлгэр, хууль цаазын үр бүтэмжээр хамгийн илэрхий нэгэн том хэлбэрийн засаг захиргааны хууль цааз болно. Энэ нь Чин улсын үеийн үндэстэний хууль цаазыг төгөлдөржүүлэн, Чин улсын хил хязгаар орныг засах явцад туйлын чухал үйлдэл үзүүлсэн юм. Иймээс Чин улсын үеийн түүх судлаачид ялангуяа Чин улсын үеийн хил хязгаарын үндэстэний түүхийг судлаачид бүгд “Гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг” гэх энэхүү хууль цаазын тулгар бичгийг лавлалт болгон ашигладаг байна.
Өнгөрсөнд эрдэм шинжилгээнийхэн энэхүү тулгар бичгийг эмхэтгэн судалж, урьд хожид 4 зүйлийн эмхэтгэсэн хэвлэл бий. Үүнд монгол хэлний 2 зүйл, хятад хэлний 2 зүйлийг хэвлүүлсэн боловч бүр хүмүүсийн санаанд хүрэхгүй шиг санагдана. Бар хэвлэл нь даанч цулгай биш бол харгуулан тайлбарлах нь дүрэмжилгүй, эсхүл найруулан харгуулсан яс чанар нь барагтайгаас болж, эрдэм шинжилгээнийхэн дээр дурдсан эмхэтгэсэн дэвтрийг итгэмжтэй хэрэглэж чадах үгүй байж, аль нэгэн хүмүүн дүрэмжүүн оновчтой харгуулан тайлбарлах дэвтрийг хэвлэн гаргаж, эрдэм шинжилгээний хэрэгцээг хангах болов уу гэх хүсэл найдал байн дахин дурдагдаж байна. Иймээс, энэхүү байдалд чиглүүлэн, миний судалгааны дугуйлан 2017 оны улсын нийгмийн шинжлэх ухааны суурь мөнгөний том төсөл “‘Зарлигаар тогтоосон гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг’-ийн манж монгол хятад олон дэвтрийг эмхэтгэн судлах” үүргийг даачилж, анх удаа “Гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг”-н бар хэвлэлийг цуглуулан эмхтгэх, харгуулан хянах, хэл бичгийн тайлбар хийх, онолын хайлт зэрэг ажлыг системтэй өрнүүлж, 15 бүтээл (хятад, манж, монгол хэлний харгуулсан тайлбарыг багтаасан бүтээл одоо нэгэнт 10 дэвтэр хэвлэсэн байна), 85 дэвтэр бар хэвлэлийн бичиг, нийт 100 дэвтэр ном хэвлүүлэхээр төлөвлөж бий. Дээр дурдсан үүргийг биелүүлэхэд, их хэмжээны бэлэн мөнгийн дэмжлэг хэрэгтэй, бид урьд хожид 4 удаагийн зардлын тэтгэмжийг хүртэв, үүнд төсөл тогтоох тэтгэмж, үргэлжилсэн тэтгэмж 2 удаа, сургуулийн иж бүрдүүлэх тэтгэмж нийт 280 түмэн юань зардлын тэтгэмж хүртэв. Ингээд бэл мөнгөний үндсэн батлаатай болж, манай судалгааны ажлаа нилээд урагштай өрнүүлж байна.
“Гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг”-ийн бар хэвлэлийг бүх талаар хураан цуглуулах бол эмхэтгэн судлах ажлын суурь мөн, өнгөрсөнд хүмүүсийн эмхэтгэн судалсан үр бүтээлд маш олон дутагдалтай байсны шалтгаан нь голдуу эл зүйлийн бар хэвлэлийг хураан цуглуулж чадсангүйгээс болсон юм. “Гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг”-д чухам хэдий зүйлийн бар хэвлэл байхыг эрдэм шинжилгээнийхэн одоо болтол тодорхой мэдээгүй болохоор манай ажил юуны өмнө бар хэвлэлийн байцаалтаас эхэлсэн юм. Тус төслийн тэргүүлсэн эрдэмтэн болсон миний хувьд, олдой миний хамгийн чухал үүрэг бол бар хэвлэлийн сурвалж бичгийг байцаан цуглуулах ажил болно. Ойрын 5 жилийн турш, би улсын дотоодын холбогдол бүхүй номын сан булан данс эвхмэлийн сан зэрэг эртний тулгар бичгийг хураан хадгалах байгууламжаар бараг бүр очиж сурвалжилж, бас гадаадын зарим эртний тулгар бичгийг хураан хадгалах байгууламжид хүрч сурвалжлан байцаав. Миний очиж өнгөрсөн улсын дотоодын номын сан, данс эвхмэлийн санг дурдвал: Дундад улсын улсын номын сан, Дундад улсын шинжлэх ухааны хүрээлэнгийн номын сан, Дундад улсын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн номын сан, Дундад улсын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн үндэстэний судлал хийгээд хүн зүйн судлалын газрын номын сан, хааны ордны музейн номын сан, Дундад улсын нэгдүгээр түүхийн данс эвхмэлийн сан, Дундад улсын үндэстэний номын сан, нийслэлийн номын сан, Бээжин их сургуулийн номын сан, Төвийн үндэстэний их сургуулийн номын сан, Дундад улсын ардын их сургуулийн номын сан, Нанжингийн номын сан, Жежанийн номын сан, Шанхайн номын сан, Футон их сургуулийн номын сан, Хуадангийн багшийн их сургуулийн номын сан, Еннан мужийн номын сан, Еннан их сургуулийн номын сан, Хөхнуур мужийн номын сан, Гансу мужийн номын сан, ӨМӨЗО-ны номын сан, ӨМӨЗО-ны данс эвхмэлийн сан, ӨМӨЗО-ны нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн номын сан, Өвөр монголын их сургуулийн номын сан, Өвөр монголын багшийн их сургуулийн номын сан, Хөх хотийн номын сан, Ордос хотын номын сан, Алшаа зүүн хошууны данс эвхмэлийн сан, Зүүн хойтын багшийн их сургуулийн номын сан, Ляонин мужийн номын сан, Ляонин мужийн данс эвхмэлийн сан, Ляонин их сургуулийн номын сан, Ляонин мужийн үндэстэний хэрэг эрхлэх зөвлөлийн номын сан, Чичхаар хотын номын сан, Далианы номын сан, Далиан хотын данс эвхмэлийн сан. Улсын гадаадад: Монгол улсын номын сан, Монгол улсын төв данс эвхмэлийн сан, Японы дорно дахны соёлын сан, Токио их сургуулийн дорно дахны соёл судалгааны газар, Оросын шинжлэх ухааны хүрээлэнгийн дорно дахины тулгар бичгийн судалгааны газар (Санктпетербург), Оросын шинжлэх ухааны хүрээлэнгийн дорно дахины тулгар бичгийн судалгааны газар (Москва), Москва хотын Оросын номын сан зэрэг бий. Манай судалгааны дугуйлангийн бусад гишүүд бас Японы Осака их сургуулийн номын сан, Америкийн Колумбо хотын их сургуулийн номын сан, Харвард их сургуулийн Яанжин эрдэм шинжилгээний нийгэмлэгийн номын сан, Герман улсын Берлиний номын сан, Денмарк улсын Копенхагенийн номын сан зэргийг сурвалжлан байцаав. Дээр дурдсан улсын дотоод гадаадын номын сан ба данс эвхмэлийн газрыг сурвалжлан байцаахаар дамжин, бид “Гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг” гэх энэхүү тулгар бичгийн бар хэвлэлийн төрөл зүйл, тархалтын онцлог ба хадгалагдаж байгаа байдлыг нилээд тодорхой ойлгов.
1. Өдгөө болтол илрүүлсэн “Гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг”-н хятад, манж, монгол хэлний бар хэвлэл нийт 10 зүйл бий. Үүнд хятад хэлний бар хэвлэл 4 зүйл, манж хэлний бар хэвлэл 3 зүйл, монгол хэлний бар хэвлэл 3 зүйл бий. Бодит байдал нь: Сайшаалт ерөөлтийн хорин хоёрдугаар он (1817 он)-ы хятад хэлний бар хэвлэл 63 боть, үүнээс гадна язгуур айлтгал, нэр зэрэг, бүгдийн хууль дээд доод, бүгд хураангуй дээд доод зэрэг дэвтэр бий. Сайшаалт ерөөлтийн хорин гуравдугаар он (1818)-д манж хэлний бар хэвлэл 63 боть, үүнээс гадна язгуур айлтгал, нэр зэрэг, бүгдийн хууль дээд доод, бүгд хураангуй дээд доод зэрэг дэвтэр бий. Сайшаалт ерөөлтийн хорин гуравдугаар он (1818)-д монгол хэлний бар хэвлэл 63 боть, үүнээс гадна язгуур айлтгал, нэр зэрэг, бүгдийн хууль дээд доорд, бүгд хураангуй дээд доод зэрэг дэвтэр бий. Төр гэрэлтийн долдугаар он (1827)-д манж, монгол, хятад гурван зүйлийн бар хэвлэл тос бүр 63 боть, үүнээс гадна бас тос бүр язгуур айлтгал, нэр зэрэг, бүгдийн хууль дээд доод, бүгд хураангуй дээд доод зэрэг дэвтэр бий. Төр гэрэлтийн хорин гуравдугаар он (1843)-д манж, монгол, хятад гурван зүйлийн хэвлэл тос бүр 63 боть, үүнээс гадна бас тус бүр язгуур айлтгал, нэр зэрэг, бүгдийн хууль дээд доод, бүгд хураангуй дээд доод зэрэг дэвтэр бий. Бадаргуулт төрийн арван долдугаар он (1891)-д хятад бичгийн бар хэвлэл 64 боть, үүнээс гадна язгуур айлтгал, нэр зэрэг, бүгдийн хууль дээд доод, бүгд хураангуй дээд доод зэрэг дэвтэр байна. Дээр дурдсан энэ бар хэвлэлийг улсын дотоод гадаадын номын сан ба данс эвхмэлийн газарт хадгалж, улсын дотоодод олон хадгалж байдаг. Үүнээс гадна бас 3 зүйлийн бичлэгийн дэвтэр байхыг олж мэдсэн болно, тус бүр Сайшаалт ерөөлтийн хорин гуравдугаар он (1818)-д монгол хэлний хуулбар 63 боть, язгуур айлтгал, нэр зэрэг, бүгдийн хууль дээр доод, бүгд хураангуй дээр доод, тус дэвтрийг Дундад улсын үндэстэний номын санд хадгалж бий. Төр гэрэлтийн долдугаар он (1827)-д 63 боть хуулбар, язгуур айлтгал, нэр зэрэг, бүгдийн хууль дээд доод, бүгд хураангуй дээд доод зэрэг дэвтэр бий, тус дэвтрийг Бээжин их сургуулийн номын санд хадгалж бий. Бас нэг зүйлийн манж монгол хэлний хавсаргасан бичмэл нь Денмаркын Копенхагений номын санд хадгалагдаж байна. Тус төслийн дугуйлан нэгэнт дээр дурдсан 13 зүйлийг бар хэвлэл доторх 12 зүйлийг хураан цуглуулсан байна.
2. Бадаргуулт төр хааны 17 дугаар оны “Гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг”-д манж хэл ба монгол хэлний дэвтэр гэж байхгүй. Өнгөрсөнд эрдэм шинжилгээнийхэн бараг бүр Бадаргуулт төр хааны 17 дугаар оны “Гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг”-д бас манж хэлний болон монгол хэлний дэвтэр байна гэж үзэж байжээ. Манай байцаан судлалтыг үндэслэвэл Бадаргуулт төр хаан уул нь манж хэл ба монгол хэлний дэвтэрийг гаргахаар төлөвлөж байв. Гэвч сурвалж бичигт хамаг эцэст ном гаргасан тэмдэглэлийг ер олж үзсэнгүй. Бид иймэрхүү системтэй бөгөөд их хэмжээний байцаалтын дунд Бадаргуулт төрийн манж хэл ба монгол хэлний дэвтэрийг олж мэдсэнгүй болохоор, Бадаргуулт төрийн үед “Гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг”-ийн манж хэл ба монгол хэлний бар хэвлэл гаргасангүй гэдгийг үндсэндээ магадлаж болно.
3. “Гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг”-т “нэг хэвлэлийн олон хэлбэр”-н байдал оршиж байна. Жишээлбэл, Төр гэрэлтийн хорин гурван оны бар хэвлэлийн агуулга нь бүрэн бүтэн, хааны ордны хадгаламж ба Ляонин мужийн номын сангийн хадгаламж нь маш бүрэн бүтэн байж, ордны бэлтгэл байцаалтад хэрэглэж байсан нь илэрхий. Гэвч Өвөр монголын олон газраас илрүүлсэн Төр гэрэлтийн хорин гурван оны бар хэвлэлд цөм “язгуур айлтгал”, “нэр зэрэг”-гийн хэсэг байх үгүй, эсвэл зөвхөн “эдүгээ залруулан зассан хууль зүйлийн бичгийн язгуур айлтгал” байна, иймэрхүү хэлбэрийг бодитой хэрэглэхийг бодолхийлсон нь илэрхий байна. Бид ийм үзэгдлийг олж мэдээд ер нь “агуулгын талаар дутуу дурган” гээд дурган дэвтэр гэж үзэж байснаасаа хожим нь маш олон ийм байдлыг олж мэдсэний дараа хаан төрийн санаачилгатайгаар хийсэн явдал гэж магадалжээ. Үүнээс гадна, “Гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг”-т утсаар дэвтэрлэсэн ба цаасаар эвхсэн дэвтрийн ялгаатай боловч хэвлэл нь бүр адил юм.
4. Эл номын сан болон данс эвхмэлийн сангийнхан “Гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг”-ийн тухай бичсэн мэдээ занги нь маш олон оновч үгүй байж, буруу зөрүү урвуу тонгоруу үзэгдэл нилээд түгээмэл оршиж байна. Өдгөө болтол илээр хэвлэгдсэн “Дундад улсын эртний монгол ном бичгийн ерөнхий гарчиг”, “Бээжин орны монгол хэлний эртний номын гарчиг”, “Бээжин орны манж хэлний эртний номын ерөнхий гарчиг” зэрэг гарчгийн ном дэх тэмдэглэсэн мэдээ зангийн олонх нь оновчгүй учраас тухайн газарт нь байцаалт хийх нь туйлын чухал юм. Үүний хамт, эл зүйлийн гарчгийн ном нь “Гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг” гэх номыг хураан хадгалсан байдлыг бүх талаар тусгасангүй, энэ нь хураан хадгалах салаа мөчрөөс нарийн нягт бүртгэж тэмдэглэсэнгүй байдал доор, түүнийг гарчгийн номыг найруулан бичих нэгжид бүрэн бүтнээр нь хангаж чадсангүй нь илэрхий байна. Энэхүү байдал нь манай дундад улсын эртний ном бичгийн нийдэм байцаалтын оновчийн хэмжээг дээшлүүлэх чухалтай байхыг нэг талаас харуулж байна.
5. “Гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг”-н байцаалтаар дамжин, улсын дотоод гадаадын ном бичгийг хураан хадгалах нэгжийн эртний ном бичгийг хадгалж хамаарч байгаа байдлыг ойлгов. Үндэстэний тухай сурвалж бичгийг нилээд арвин хадгалсан номын сан ба данс эвхмэлийн санд Дундад улсын улсын номын сан, Дундад улсын үндэстэний номын сан, Төвийн үндэстэний их сургуулийн номын сан, Ляонин мужийн номын сан, ӨМӨЗО-ны номын сан, Өвөр монголын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн номын сан, Далианы номын сан гэх мэт байна. Үүнд, Дундад улсын улсын номын сан ба Бээжин их сургуулийн номын сангийн эртний сурвалж бичгийг хадгалж хамаарч байгаа байдал нь маш сайн. Далианы номын сан нь эрдэм шинжилгээнийхэний анхаарлыг татаж болно, тус номын санд 55 түм илүү эртний тулгар бичгийг хадгалж, хэвлэлийн чанар нь сайн, дутуу дурган дэвтэр бага, хадгалж хамаарч байгаа нь бас маш сайн байдаг. Үүнээс гадна, Японы дорно дахины соёлын сангийн эртний сурвалж бичгийг онцгой цэвэр тэгш хадгалж, тэмдэглэсэн мэдээ занги нь маш оновчтой, үйлчилгээ нь маш дүрэмжилтэй байдаг.