top of page
мөнхбаяр .jpg

Б.Мөнхбаяр

Доктор (Ph.D)

Илтгэлийн сэдэв:

Ч. Лодойдамбын уран бүтээлийн

Уламжлал шинэчлэл, “тунгалаг тамир” романы

Бичвэр судлалын асуудлууд

By Ch.Lodoidamba's tradition and innovation, and the text logical problems of the “Tungalag Tamir” novel

И мэйл хаяг:bayar0127pak@gmail.com

Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн

Түлхүүр үг: Хэл, соёл, метафор,  үндэстний сэтгэлгээ, “дээл”

 

Keywords: Language, culture, metaphor mentality, “deel”

Abstract

 This article presents an analysis of the metaphorical expressions of “DEEL” in Mongolian language. Our main goal is to clarify characteristics of vocabulary on traditional clothes deel in Mongolian lexicon and ascertain and conclude features of Mongolian thinking expressed with idiomatic expressions and phrases. Therefore, we used the methods and principles of linguoculturology and language evidence as well as the cognitive metaphors of proverbs, riddles, intuitions in the Mongolian languages. In Mongolian, the word “Deel” is defined as “Outerwear”

A metaphor including this words are special indicators of traditional culture, lifestyle, rituals and distinctions of semantic and culture indicated with traditions, rituals, symbolism.  This is  metaphor demonstrate features of the language, culture, and mentality of the Mongolian  language a human-centered approach. We consider metaphor as expressed in linguoculturology's theory. “Culture is mental pattern and it depicted into language” (Maslova) or mappings, between several concepts (conceptual structures) pertaining to different domains. Metaphors help in the understanding and experiencing of one kind of thing in terms of another.

Илтгэлийн хураангуй

af104552-8ff6-42cf-8ba3-d015962f9957.jpg

Л.Бүрэнбилиг

Доктор (Ph.D)

Илтгэлийн сэдэв:

Ч. Лодойдамбын уран бүтээлийн

Уламжлал шинэчлэл, “тунгалаг тамир” романы

Бичвэр судлалын асуудлууд

By Ch.Lodoidamba's tradition and innovation, and the text logical problems of the “Tungalag Tamir” novel

И мэйл хаяг:15326037415@163.com

Өвөр Монголын НШУХ-ийн Хэл судлах газар

 

ХХ зууны Монголын нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба бол Монгол үндэстний оюуны сэргэн мандал, орчин үеийн иргэншлийн түүхэнд ҮНЭТ ЗҮЙЛ болж мөнхөрсөн эрдэмтэн – зохиолчийн нэг билээ. Түүний олон талт үйл ажиллагааны дотроос зохиолч уран бүтээлч –эрдэмтний  хувиар хийсэн хөдөлмөр нь ХХ зууны монголын уран зохиолын феномен буюу гоц үзэгдэл юм. Ийм учраас өдгөө Ч.Лодойдамба хэмээх ЕРТӨНЦ-ийг танин мэддэг, ухааран ойлгодог, үнэлэн цэгнэдэг, эрхэмлэдэг, эрдэм мэдлэгийн иж бүрэн тогтолцоо бүхий бүхэл бүтэн салбар - “ЛОДОЙДАМБА СУДЛАЛ” үүсэн хөгжсөн  юм. Ч.Лодойдамбын ертөнц олон талтай учраас “Лодойдамба судлал” нь мөн олон талтай, нарийн нийлмэл судлал болон төлөвшиж байна. Ч.Лодойдамбын уран сайхны туурвил зүйн сэтгэлгээний уламжлалын асуудлыг авч үзвэл:

  1. “Байгал, нийгмийн аливаа юмс үзэгдэл цаашид дэвшин хөгжихдөө урьд үеийн аль сайн бүхнийг өөртөө шингээж, улмаар баяжуулан сайжруулан давшихыг уламжлал шинэчлэлийн асуудлын мөн чанар хэмээн ойлговол зохино. Ч.Лодойдамба, Монголын сонгодог бичгийн зохиолын уламжлал, ХХ зууны Монгол уран зохиолыг үүсгэн хөгжүүлэгчдийн уран сайхны туурвил зүйн сэтгэлгээний уламжлалд тулгуурлахдаа Монголын сонгодог бичгийн зохиолын дэг, арга маягийг аль болохоор өвлөн залгамжлахыг хичээхийн зэрэгцээ шинэчлэн баяжуулж, дамжуулахыг эрмэлзэж ирснийг нь түүний бүтээл туурвилууд батлан харуулж байна.

  2. Ч.Лодойдамба шиг зохиолч одоо цагт ховор, дээр нь ийм нэр хүнд бүхий ахмад зохиолч нар нь орчин үеийн шинэ арга барилаар бичнэ туурвина гэж үгүй, бичдэг зохиол бүтээлийнх нь өгүүлэмж, үйл явдал нь эртнээс хэвшин тогтсон, үгсийн сан нь тодорхой хүрээнд, орчин ахуй нь түүх нийгмийн өргөн дэвсгэр байх ба ийм орчинд л Ч.Лодойдамбын уран бүтээлийн мөн чанар нь оршдог ажээ.

  3. Ч.Лодойдамбын уран бүтээлийн ихэнх нь шинэчлэлт чанартай байж, Ч.Лодойдамба гуай өөрөө туурвил зүйн сэтгэлгээ, уран сайхны арга барил, зохиол бүтээлээрээ өнөө цаг үеийнхэнд нөлөөлсөөр байгаагийн, хүчтэй байгаагийн, цаашид ч хүчирхэг оршсоор байхын гол учир нь, түүний туурвил зүйн сэтгэлгээ, арга барилын уламжлал нь Монголын орчин үеийн сонгодог бичгийн зохиолын сэтгэлгээ байгаатай холбоотой ажээ.

Ч.Лодойдамбын уран сайхны туурвил зүйн сэтгэлгээний шинэчлэлт чанарын асуудлыг авч үзвэл:

  1. ХХ зууны монгол бичгийн зохиолд, зохиолын баатраас эхлээд хэв шинж хүртэлх уран дүрийн бүхий л хэлбэрийг төгс төгөлдөр бүтээхийн үлгэрийг үзүүлснээрээ туурвил зүйн сэтгэлгээний томоохон шинэчлэлийг хийсэн байна. Түүнчлэн цаг хугацааны уран дүрийн мөн чанарыг хэрхэн яаж дүрсэлдэг арга барилыг гарамгай эзэмшиж, бүтээл туурвилдаа оновчтой, зүй зохистой хэрэглэдэг уран бүтээлчийн хувьд урлах эрдэм ухаан бодролыг хэрхэн найрсан цогцлоож бичдэгийн үлгэр жишээг үзүүлсэн байна.

  2. Ч.Лодойдамбын уран бүтээл нөлөөлөлт чанар ихтэй байдаг нь түүний туурвил зүйн сэтгэлгээний шинэчлэлийн нэгэн баримт нь болж байна. Түүний бүтээлийг уншин судалсан хэн бүхэн, түүний бүтээлээр дамжин үзэл санааны хувьд шинэ тавцанд гарч ирдэг нь “catharsis”, “harmony”, “polyphony” гэж үзэж байна. Энэ бол хүн төрөлхтнийг дотоод сэтгэл санааны хувьд өөрчлөх гоё байдал юм.

  3. Ч.Лодойдамба гуайн туурвил зүйн сэтгэлгээнд уламжлалыг унаган төрхөөр нь хадгалах, дамжуулах үзэл санаа чухал байртай байсны хувьд мөн Монголын орчин үеийн уран зохиолын үнэт зүйл болсон бүтээлийн судлалд шинэчлэлийн зам мөрийн үндэс суурийг тавьж өгсөн байна.

  4. Тунгалаг Тамир” романд бичвэрийн судалгаа, эх бичгийн шинжлэл хийж, зохиолын мөн чанарыг нээн илрүүлэх нь зөвхөн эрдэм шинжилгээний ач холбогдлоор хязгаарлагдах биш, ерөөс зохиолчийн бичсэн бүтээлийн жинхэнэ мөн чанарыг илрүүлэн тайлж, үнэн зөвөөр хүлээн авч, үнэлэн дүгнэх бололцоо бүрдэх билээ. Ингэснээрээ танин мэдэхүйн болон нийгмийн ач холбогдлоо үзүүлж байгаа хэрэг болох юм.

Илтгэлийн хураангуй
bottom of page