top of page
байгалсайхан.jpg

С.Байгалсайхан

Доктор (Sс.D), профессор

Илтгэлийн сэдэв:

Халх угсаатны  тууль хайлах  зан үйл,

Билэгдэлийн тухай зарим асуудал

Some issues of symbolism, traditions and

Rituals of Khalkha Mongolians epics, singing

Монгол Улсын Их Сургууль

Улаанбаатар сургууль

Түлхүүр үг: Хэл, соёл, метафор,  үндэстний сэтгэлгээ, “дээл”

 

Keywords: Language, culture, metaphor mentality, “deel”

Abstract

 This article presents an analysis of the metaphorical expressions of “DEEL” in Mongolian language. Our main goal is to clarify characteristics of vocabulary on traditional clothes deel in Mongolian lexicon and ascertain and conclude features of Mongolian thinking expressed with idiomatic expressions and phrases. Therefore, we used the methods and principles of linguoculturology and language evidence as well as the cognitive metaphors of proverbs, riddles, intuitions in the Mongolian languages. In Mongolian, the word “Deel” is defined as “Outerwear”

A metaphor including this words are special indicators of traditional culture, lifestyle, rituals and distinctions of semantic and culture indicated with traditions, rituals, symbolism.  This is  metaphor demonstrate features of the language, culture, and mentality of the Mongolian  language a human-centered approach. We consider metaphor as expressed in linguoculturology's theory. “Culture is mental pattern and it depicted into language” (Maslova) or mappings, between several concepts (conceptual structures) pertaining to different domains. Metaphors help in the understanding and experiencing of one kind of thing in terms of another.

Илтгэлийн хураангуй

Б.Сайнгэрэл.jpg

Б.Сайнгэрэл

Докторант

Илтгэлийн сэдэв:

Халх угсаатны  тууль хайлах  зан үйл,

Билэгдэлийн тухай зарим асуудал

Some issues of symbolism, traditions and

Rituals of Khalkha Mongolians epics, singing

Монгол Улсын Их Сургууль

Түлхүүр үг:  Халх тууль,  сэргээн амьдруулах,  зан үйл,  билэгдэл

Key words: Khalkha epcis, restoration, traditions and rituals, symbolism

 

Монгол туулийн нэгэн томоохон бүрэлдэхүүн хэсэг нь халх ардын тууль билээ. Оросын эрдэмтэн Б.Я Владимирцов хамгийн анх халх тууль гэсэн сэдвийг хөндөж “Монгол ойрадын баатарлаг тууль” бүтээлдээ, монгол туургатны туулийн тархцыг судалж үзээд, халхчуудыг “туульсын ул мөрөө мартсан юм уу, ер оргүй болсон гэж  их бага алин боловч итгэлтэй хэлж болно” (Владимирцов.1926:13) гэж анх удаа тэмдэглэсэн нь эрдэмтдийн анхаарлыг их татаж, халхчууд туультай эсэх тухай  асуудлыг хөндөж, гаргасан төдийгүй, харин ч халх туулийг сурвалжлан судлах ажлыг өрнүүлж өгсөн гэдгийг монгол судлаачид тэмдэглэн үлдээжээ.

Халх туулийн талаарх судагааг ОХУ-ын эрдэмтэн Н.Н Поппе, С.Ю.Неклюдов, Монгол судлаачдаас Академич Б.Ренчин, Х.Сампилдэндэв, Р.Нарантуяа нар голчлон судалжээ.

Халх тууль нь хөгжлийнхөө ерөнхий төвшингийн хувьд нэгэн адил үлгэрлэг байдалтай боловч нутаг  нутгийнхаа  ахуй байдлын онцлогт зохицон идээшиж, дүр, дүрслэл, зохиомж нь өөрчлөгдөж хувилбарласан байдал нэлээд байдаг. Халх ардын туулийн тархцыг одоогоор мэдэгдэж байгаагаар 1900-1985 он хүртэл тэмдэглэсэн байдлаар нь авч үзэхэд  хамгийн гол үндсэн эхүүдийг авч хадгалсан гол төвүүдэд Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Өмнөговь аймгуудыг нэрлэж болох үндэслэлтэй байна. 1983 оноос хойш  удаан хугацааны туршид халх туулийн талаарх судалгаа хийгдээгүй, 1990-ээд оноос халх тууль үндсэндээ ард түмний дунд мартагдах шахсан, уламжлагчид улсын хэмжээнд цөөрсөн байна.  

Халхчууд тууль хайлахдаа тодорхой зан үйл үйлддэг эс үйлддэг нь одоог хүртэл тэмдэглэгдэж үлдээгүй байгаа нь халх ардын тууль хайлах уламжлалт зан үйл, билэгдэлийг судалж тодруулан тууль судлалд бага ч болов хувь нэмэр оруулахыг зорьсон юм.

Халх туульч Санжин Лодон агсны үр хүүхэд Л.Хорлоо гуайтай хээрийн судлагааны хийж явахдаа  уулзаж ярилцан аавынх нь тууль хайлах уламжлалын талаар судалж тэмдэглэж авсан юм.

Хээрийн судалгааны тэмдэглэлээс дүгнэж үзэхэд халх ардууд жилийн дөрвөн улиралд тууль хайлдаг, тууль хайлахад нутгийн уул усны  лус уралдан ирж сонсон баясдаг, хүний амьдралын аж байдалд сайн сайхан зүйл дэлгэрдэг гэж билэгдэн зул барьж, арц угуулан, сүүтэй цай чанаж, өрөмтэй идээ таваг засдаг байжээ. Тууль хайлж эхлэхийн өмнө зассан идээний өрмөөс халбагаар авч данхтай цай, домботой цайны амсар дээр тавьж, тууль хайлж дуусахад өрөм нь халуун цайны ууранд хайлж цайндаа орсноор туулийн авшиг шингээн, идээ ундаагаа мялаадаг зан үйл үйлддэг байжээ. Мөн ховорхон тохиолдолд хөдөө хээр тууль хайлуулах шаардлага үүсэхэд туульч морио унаж яваад морин дээрээсээ тууль хайлдаг өвөрмөц зан үйл байжээ.                                            

Говийн халх ардууд тууль хайлуулахад билэг дэмбэрэлтэй, сайн сайхан, орон газар баясаж, гэрийн жавар, муу юмс зайлуулах, сайхан бүхнийг дэлгэрүүлдэг туулийг хайлсан буюу сонссон хүний ажил үйл нь өөдрөг бүтэмжтэй, амьдрал нь сайн явахад тустай гэсэн билэгдэх зан заншлын үүднээс хайлдаг байна. 

Халх ардын тууль хайлах эдгээр зан үйл, билэгдэл нь баяд, урианхай угсаатанд байхгүй зөвхөн говийн халх ардын дунд дэлгэрсэн тууль хайлах зан үйл, билэгдэл гэдгийг тодотгох нь зүйтэй гэж үзэж байна.

Илтгэлийн хураангуй
bottom of page