top of page
Өхнөхдэлгэрэх.jpg

Д.Өрнөхдэлгэр

Доктор (Ph.D)

Илтгэлийн сэдэв:

Элжигэн халхаас шинээр олдсон Цагаан сүлдийн нэгэн судрын онцлог

 

About a newly discovered scripture of Eljigen’s white banner

 (Tsagaan sülde)

И мэйл хаяг: Urnukhdelger.d@gmail.com

Монгол Улсын Их Сургууль

Баруун бүсийн сургууль

Түлхүүр үг: Хэл, соёл, метафор,  үндэстний сэтгэлгээ, “дээл”

 

Keywords: Language, culture, metaphor mentality, “deel”

Abstract

 This article presents an analysis of the metaphorical expressions of “DEEL” in Mongolian language. Our main goal is to clarify characteristics of vocabulary on traditional clothes deel in Mongolian lexicon and ascertain and conclude features of Mongolian thinking expressed with idiomatic expressions and phrases. Therefore, we used the methods and principles of linguoculturology and language evidence as well as the cognitive metaphors of proverbs, riddles, intuitions in the Mongolian languages. In Mongolian, the word “Deel” is defined as “Outerwear”

A metaphor including this words are special indicators of traditional culture, lifestyle, rituals and distinctions of semantic and culture indicated with traditions, rituals, symbolism.  This is  metaphor demonstrate features of the language, culture, and mentality of the Mongolian  language a human-centered approach. We consider metaphor as expressed in linguoculturology's theory. “Culture is mental pattern and it depicted into language” (Maslova) or mappings, between several concepts (conceptual structures) pertaining to different domains. Metaphors help in the understanding and experiencing of one kind of thing in terms of another.

Илтгэлийн хураангуй

Энхжаргалан.jpg

Т.Энхжаргал

Докторант

Илтгэлийн сэдэв:

Элжигэн халхаас шинээр олдсон Цагаан сүлдийн нэгэн судрын онцлог

About a newly discovered scripture of Eljigen’s white banner

 (Tsagaan sülde)

И мэйл хаяг:tulga.enkhjargal@gmail.com@gmail.com

Монгол Улсын Боловсролын Их Сургууль

 

Төв Азийн өргөн уудам нутагт эрт үеэс нааш олон үндэстэн угсаатан хил залган оршиж, улам улмаар амьдрал ахуйн орчил хөдөлгөөний учир, нүүдэллэн оршиухйн уг чанар, цаг улирал, шилжилт хөдөлгөөний солбицолд он оныг элээн, зузаан түүх соёлыг лавдуулан эдүгээ цагтай золгосон билээ. Эл эрчимт түүхээс улбаалсан эртний язгуурын монгол овгийн нэгэн болох элжигэний түүх, соёл далай баян сантай ажгуу.

Монголчууд түүхийн урт удаан цаг хугацааны туршид бичиг соёлын арвин их өв санг бүрэлдүүлэн, нүүдэлчдийн утга соёлын өвөрмөц уламжлалыг тээн ирсэн цөөн үндэстний нэг билээ. Тийм утга соёлын уламжлан ирсэн бодит байдлыг иж бүрэн судлах нэг үндсэн нөхцөл нь эх түүх, урлал ухаан, аман соёл, зан үйлийн уламжлалт шинжийг нарийвчлан авч үзэхдээ тэдний бүрэлдүүлсэн өвөрмөц соёл, сод хүмүүсийн туурвил бүтээл, ур ухааны уран сайхан, гоо сайхны сэтгэлгээ цаашилбал зан заншил, ёс зүйн өвөрмөц байдалтай холбож баймаан бүрэн дүүрэн болох учиртай.

Иймээс өдөр ирэх тутам алдагдан бүдгэрч буй өв соёлын хүү санг сурвалжлан цуглуулж бүртгэх, өв тээгчдийг оролцуулсан яриа хөөрөөн хийх, эд өлөг, бичиг үсгийн эх бичвэрийн судалгааг цогц байдлаар хийж олон нийтийн хүртээл болгож, судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байна. Энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нэн ялангуяа баруун халхын өвөрмөц соёл, тэр дундаа элжигэн халхын дунд уламжилсан “Цагаан сүлд”-ний талаар өнгөрсөнд хийсэн судалгааг өнөөгийн ололт, шинэ баримтаар баяжуулах нь туйлын чухал үйл хэрэг билээ.

Монгол төрийн шүтээн болох сүлд туг, Орд онгонд хандаж (тахилгын ёслолын үеэр) дууддаг гол уншлагыг «Өчиг» гэх буюу заримдаа «дуудлага», «тангараг» хэмээн нэрлэж иржээ. Эдгээр өчиг дуудлага нь бөө мөргөлийн ерийн хийсвэр дуудлагаас ялгаатай бөгөөд Чингисийн төрт ёсны (улс гүрэн, хаад угсаатны үнэт зүйлс, түүхэн хэрэг явдал, төрийг өгүүлдэг) үзэл номлолыг агуулсан шинжээрээ өвөрмөц байдаг. Төрийн онго шүтээний байгууламж нь Тэнгэр шүтлэгийн сүм хийдийн үүрэгтэй байжээ гэж үздэг.

Элжигэн халхын дунд уламжилсан Цагаан сүлдийн өчгийг 1975 онд мөн Б.Ринчен нийтлүүлжээ[1]. ‘Сүлдийн өчиг’ нэрээр ‘Лу жанжны хошууны сүлд цэнгэх ёсон өчиг энэ буюу’ гэсэн төгсгөл бүхий үүнийг латин галигаар хэвлүүлсэн байна (Хавсралт-1.1). Лу жанжны хошууны сүлд ямар, юун туг болох тухай, түүний өчгийг хаанаас авсанаа уг өгүүлэлд хэлсэнгүй[2].

1998 онд мөнхүү судрын өөр нэгэн сонирхолтой гар бичмэл Ц.Дамдинсүрэнгийн гэр музейд хадгалагдаж үлдсэнийг доктор Г.Билгүүдэй мэдээлж, судалгааны өгүүлэл бичжээ[3]. 1963 оны 11 сарын 14-нд ‘Туг цэнгэх судар оршивай’ нэрт уг судрыг Тугчаас хуулбарлан авсанаа Ц.Дамдинсүрэн гар бичмэлдээ дурдаад төгсгөлд нь мөнхүү тугийг ‘Ханхөхийд нутагтай Лу (Лувсандондог) жанжин гүний цагаан сүлд туг…’ гэх зэргээр бичиж, дагалт тэмдэглэл хийсэн байна (Хавсралт-1.2). Ямар янзтай судар байсан талаар мөн л тодорхойлж бичсэнгүй. Гэвч дээрх мэдээллүүдээс нэлээд эрт ‘монголын баруун хэсэгт орших[4]‘ (1959 он. Б.Р), ‘Засагт хан аймгийн’ (1970 он. Ц.Д) Лу жанжны цагаан туг Улсын төв музейд хадгалагдаж байгаа тухайг хоёр эрдэмтэн өөрсдийн өгүүлэлд дурдсаны дотор Ц.Дамдинсүрэн уг тугийн тахилга судар Улсын төв музейд байгаа тухай анх цухуйлгажээ[5]. Энэ бүхэн Лу жанжин гүн буюу ‘Чингисийн цагаан туг’ хэмээгдэж ирсэн (Одоо Үндэсний түүхийн музейд байгаа) сүлдийн тухайд болох нь илт бөгөөд үүний гол өчиг дуудлага Төв музейгээс ‘алга болсон’ гэдэг сургаар удаж байсан билээ.

Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нарын 1963 оны сүүлээр тус бүр тэмдэглэн авсан дээрх Лу жанжны[6] ‘Сүлд цэнгэх өчиг’ (Б.Р) буюу ‘Туг цэнгэх судар’ (Ц.Д) нэрт хоёр хуулбар нь ‘Чингис хааны…’ хэмээгдэж ирсэн гол туг сүлдийн өчгийн тухай нэг ижил мэдээ юм. Лу жанжны буюу Чингисийн цагаан тугийн уг өчгийн мөнхүү хоёр хуулбар саяхан хамтдаа анх хэвлэгдсэн билээ[7].

Энэ удаадд бид эзэн Чингисийн цагаан сүлд цэнгэх ёсны судрын шинэ хувилбарыг дөхөм танилцуулах ба энэ нь Улсын төв музейгээс алдагдсан хоёр судрын нэг байх бүрэн магадтай. Энэ тухайд өгүүллийн хамтран зохиогч Т.Энхжаргал, “1991 онд Т. Энхжаргал миний бие  «1963 онд Монгол Улсын Төв музей»-д Мөнхдалай тугч өөрөө аваачиж өгсөн тухай түүний ганц хүү М. Цоодорж гуайн амнаас сонсож байсан бөгөөд тухайн үед музейд аваачиж өгч байсан судрыг буцаан авсан нь өдгөө надад хадгалагдан байгаа билээ. Миний аавын дүү болох авга эгч Ш. Жамбалжав нь М. Цоодоржийн эхнэр бөгөөд оюутан байхдаа тэднийхээр очиж, орж гардаг байсан болохоор тухайн судрыг ямар ховор нандин судар болохыг мэдэх тул авч хадгалсаар өнөөг хүрсэн билээ. М. Цоодорж хүргэн ахын ярьснаар тухайн хоёр судрыг хоёуланг нь аваачиж өгсөн бөгөөд хожим нь нэг судрыг буцаан авсан тухайгаа ч мөн ярьсан билээ. Буцаан авсан тэр судар нь надад хадгалагдан байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хэрвээ би тэр судрыг хадгалаагүй бол судар үрэгдэх байсан бөгөөд сүүлд нэг очиход тэдний номын санд байдаг номууд байхгүй болсон, хаашаа хэн авч явсан нь тодорхойгүй болсон байсан юм” хэмээн ярьж надад энэ судрыг хүлээлгэн өгсөн юм.

[1] Rinchen B. Asiatische Forschungen. Band 40. Les materiaux poup l’etude du chamanisme mongol. 1975. Otto harrassowitz, Weisbaden. 45-48. Өмнө тэмдэглэснээр Б.Ринчен уг өчгийг 1963 он хүртэлх цуглуулгаасаа авсан!

[2] Энд тодорхой хэлээгүй ч 1959 онд Баруун монголын Лу гүний цагаан туг-Чингисийн сүлд Үндэсний түүхийн музейд байгааг Б.Ринчен тэмдэглэж, хожим 1977 онд Финландад хэвлүүлсэн өгүүлэлдээ анх ‘Лу жанжны хошууны цагаан сүлд’-ний анхны бүтэн гэрэл зургийг хавсаргажээ (Хавсралт-3. Зураг-4). Гэрэл зургийн дор ‘Үндэсний цагаан сүлд. Үндэсний эзэн сүнсний (сүлдний) мөнхийн бие. Баруун Монголын Ханхөхий хошуунаас. Угтаа Цагаадайн цагаан тугийн нэг.’ (Studia Orientalia, vol.47. Helsinki.,1977. pp.175-180) гэсэн товч тайлбар үлдээжээ. Энэ зургаас өмнө 1961 онд Төв музей дэхь Цагаан сүлдний 1/3 хэсэг цухуйсан зураг АНУ-д хэвлэгдэж байв 

[3] Билгүүдэй Г. Академичийн гар бичмэл хуулга. ‘ШУА мэдээ’ сэтгүүл. УБ 1998, н 82-87.

[4] Rinchen B. Zum kult Tschinghis-Khans bei den Mongolen. Operlieder (tayilg-a-yin dayun). –’Opuscula ethnologica memoriae Lidovici Biro Sacra’ Budapest. 1959., pp. 9-12. Үүний орчуулгыг 2000 оны орчимд ‘Ринчен Б. Монгол дахь Чингис хааны шүтээнд зориулсан тахилга’ нэртэйгээр буулгажээ. Уг өгүүлэлд ‘Монголд Чингис хааны дурсгалд зориулсан хоёр сүм байсан. Түүний нэг нь монголын баруун хэсэгт орших тэр үеийн Луу гүний хошуунд...Чингис хааны цагаан сүлдэнд зориулж байсан ба тэрхүү сүлд нь одоо Үндэсний түүхийн музейд хадгалагдаж байна’ хэмээжээ. 

[5] Монгол судлал. VII боть. УБ 1970, н 133. Уг өгүүлэлд ‘…туг одоо Улсын төв музейд бий. Тэр тугийн тахилгын монгол судрыг Мөнхдалай 1963 онд Улсын музейд хүргэж өгчээ’ гэжээ.

[6] Лу жанжин буюу Лувсандондов гүн нь Засагт хан аймгийн Ачит засгийн хошууны (Өнөөгийн Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай, Цагаанхайрхан, Баруунтуруун сумдын нутаг) ноён байв. XIX зууны яруу найрагч, соён гэгээрүүлэгчдийн нэг. Лу гүн бол Халхын баруун гарын жонон Ноёнтой хатанбаатараас 300 гаруй жил уламжлалтай Хатанбаатар цолыг залгасан Алтан урагтан байв. Гэрсэнзээс хойш Элжигэнийг захирсан 12 дахь ноён байв. Эдний удам тахиж хадгалж ирсэн ‘Чингисийн туг’-ийн нэмэлт материалуудыг 1963 онд Улсын музейн төв архивт хүлээн авсан тогтоолд ‘13-р зууны үеийн цагаан тугийн’ гэж дурьджээ 

[7] Бадамсамбуу Г. Гурван улхун хаана вэ. УБ 2014, н 257-271.

Илтгэлийн хураангуй
bottom of page