top of page
9b3f0459-92f4-4447-bd72-214f4b01877d.jpg

П.Яньдий

Доктор (Ph.D)

Илтгэлийн сэдэв:

Дижитал үеийнхэн ба хүүхдийн уран

Зохиолын хөгжлийн асуудал

Digital generation and development tendency of children’s literature

И мэйл хаяг:yandii@msue.edu.mn

Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль

Утга зохиолын тэнхим

Түлхүүр үг: Хэл, соёл, метафор,  үндэстний сэтгэлгээ, “дээл”

 

Keywords: Language, culture, metaphor mentality, “deel”

Abstract

 This article presents an analysis of the metaphorical expressions of “DEEL” in Mongolian language. Our main goal is to clarify characteristics of vocabulary on traditional clothes deel in Mongolian lexicon and ascertain and conclude features of Mongolian thinking expressed with idiomatic expressions and phrases. Therefore, we used the methods and principles of linguoculturology and language evidence as well as the cognitive metaphors of proverbs, riddles, intuitions in the Mongolian languages. In Mongolian, the word “Deel” is defined as “Outerwear”

A metaphor including this words are special indicators of traditional culture, lifestyle, rituals and distinctions of semantic and culture indicated with traditions, rituals, symbolism.  This is  metaphor demonstrate features of the language, culture, and mentality of the Mongolian  language a human-centered approach. We consider metaphor as expressed in linguoculturology's theory. “Culture is mental pattern and it depicted into language” (Maslova) or mappings, between several concepts (conceptual structures) pertaining to different domains. Metaphors help in the understanding and experiencing of one kind of thing in terms of another.

Илтгэлийн хураангуй

432893207_935868914941418_8572869660427784439_n.jpg

Б.Надмид

Докторант

Илтгэлийн сэдэв:

Дижитал үеийнхэн ба хүүхдийн уран

Зохиолын хөгжлийн асуудал

Digital generation and development tendency of children’s literature

И мэйл хаяг:nadmid@msue.edu.mn

Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль

Утга зохиолын тэнхим

 

Дэлхийн олон орны эрдэмтэн, судлаачид ХХI зууныг “Дижитал технологийн хувьсал, хөгжлийн эрин цаг” хэмээн нэрлэдэг. Техник технологийн хурдацтай хөгжиж буй энэ үед Z болон Alpha үеийнхэн бодит амьдрал дээр юу сонирхож, юу уншиж байгаа нь нэн сонин юм. Тиймээс бид энэхүү илтгэлдээ интернэтийн хөгжилтэй зэрэгцэн өсөж дэвшсэн шинэ мянганыхан буюу дижитал үеийнхний хэрэгцээ шаардлага, нас, сэтгэхүйн онцлогт тохирсон  хүүхдийн зохиол манайд ямар чиг хандлагатай хөгжиж буйг энэхүү илтгэлийн хүрээнд тодруулахыг зорьсон болно.

Юуны өмнө дижитал үеийнхний талаар тоймлон авч үзье. Учир нь хүүхдийн уран зохиолын гол уншигч, хэрэглэгч нь хүүхэд. Тиймээс шинэ зууны хүүхэд өмнөх үеэсээ харьцангуй өөр гэдгийг бидний эргэн тойрны амьдрал тодорхой харуулж байна. Учир нь тэд гартаа ямар нэгэн зүйлийг барьсан цагаасаа ухаалаг утас, таблетаар тоглож эхэлдэг. Тиймээс сургуулийн өмнөх болон сургуулийн насныхан дижитал хэрэглэгч болж, зурагт, компютер төдийгүй цахим тоглоомоор тоглон өсч байна. Ийм өвөрмөц үеийнхний  нийтлэг шинжийг Shawbell, Barkowiz, Ramadlanive, Mark Prinsky зэрэг эрдэмтэн судлаачид өөр өөрсдийн судалгаандаа “...технологийн чадвар өндөртэй,  мэдээллийг нүдээрээ хүлээн авдаг, нэгэн хэвийн тогтсон зүйлээс холдохыг хичээдэг, бие даан сурах чадамжтай...” гэх мэтээр онцлон авч үзжээ. Харин монголд дижитал үеийнхний талаар тоймтой судалгаа хомс ч шинэ зуунд амьдарч буй монгол хүүхдийн хэрэгцээ шаардлага, онцлогт тохирсон хүүхдийн уран зохиолын шинэ төрөл зүйл баяжин хөгжиж байна. Үүнийг видео контент, хэвлэмэл контент буюу комикс, анимейшн контент зэргээс харж болно. Тухайлбал:

Контет: Орчин үеийн хүүхдийн уран зохиолын зайлшгүй нэг төрөл мөн. Учир нь контент гэдэг нь агуулга гэсэн үг. Энэхүү агуулгаар дамжуулан хүүхдэд хүмүүжил олгож болно. Өөрөөр хэлбэл бага насныханд энэхүү төрөл их тохиромжтой. Учир нь дуу, шүлэг, үлгэр, танин мэдэхүйн богино хэмжээний хүүхэлдэйн кино зэргээр дамжуулан танин мэдүүлэх, гоо зүйн мэдлэг мэдээллийг олгох боломжтой юм. Жишээ нь: “Маамуу”, “Марчаахай”, “ Бумбардай”, “Язгуур”...

Комикс: Хүүхдийн уран зохиолын шинэ төрөл болох комикс нь дүрс, текстийг ашиглан санаа болон агуулгаа дамжуулдаг. Үг болон зураг, дүрслэл нь тусдаа бие даасан харилцааны хэлийг өөр хооронд нь хөрвүүлж чаддагаараа өвөрмөц юм. Жишээ нь: “Ногун”, “Цүндээлэй цондоолой”,  “Динда”, “Мост”...

Энэ мэт дижитал үеийнхний хэрэгцээ шаардлагад нийцэхүйц хүүхдийн зохиол бүтээл хэвлэгдэн олны хүртээл болж буй нь шинэ зууны монголын хүүхдийн уран зохиол төрөл зүйлийн хувьд баяжин хөгжиж буйн илрэл юм.

Илтгэлийн хураангуй
bottom of page