
Д.Одсүрэн
Доктор (Ph.D), профессор
Илтгэлийн сэдэв:
Тамсагбулагийн неолитын суурингийн малтлага судалгааны зарим үр дүн
(2018-2023)
The some result of excavation at Tamsagbulag neolithic site
(2018-2023)
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль
Түүхийн тэнхим
Түлхүүр үг: Хэл, соёл, метафор, үндэстний сэтгэлгээ, “дээл”
Keywords: Language, culture, metaphor mentality, “deel”
Abstract
This article presents an analysis of the metaphorical expressions of “DEEL” in Mongolian language. Our main goal is to clarify characteristics of vocabulary on traditional clothes deel in Mongolian lexicon and ascertain and conclude features of Mongolian thinking expressed with idiomatic expressions and phrases. Therefore, we used the methods and principles of linguoculturology and language evidence as well as the cognitive metaphors of proverbs, riddles, intuitions in the Mongolian languages. In Mongolian, the word “Deel” is defined as “Outerwear”
A metaphor including this words are special indicators of traditional culture, lifestyle, rituals and distinctions of semantic and culture indicated with traditions, rituals, symbolism. This is metaphor demonstrate features of the language, culture, and mentality of the Mongolian language a human-centered approach. We consider metaphor as expressed in linguoculturology's theory. “Culture is mental pattern and it depicted into language” (Maslova) or mappings, between several concepts (conceptual structures) pertaining to different domains. Metaphors help in the understanding and experiencing of one kind of thing in terms of another.
Илтгэлийн хураангуй

L.Janz
Доктор (Ph.D), профессор
Илтгэлийн сэдэв:
Тамсагбулагийн неолитын суурингийн малтлага судалгааны зарим үр дүн
(2018-2023)
The some result of excavation at Tamsagbulag neolithic site
(2018-2023)
Канад Улсын Торонтогийн Их сургууль
Түлхүүр үг: Тамсагбулаг, неолит, газар сууц, булш, чулуун зэвсэг, ваар сав, гоёл чимэглэл, археозоологи
Зүүн Хойд Азийн неолитын үеийн төлөөлөл Тамсагбулагийн сууринг 1967 онд МЗТСХЭ, 1998 онд Монгол-Францын, 2011-2012 онд Монгол-Японы археологичид малтан судалж зохих үр дүнд хүрсэн боловч суурингийн он цаг, оршин суугчдын аж ахуй, нийгэм-соёлын асуудлыг бүрэн тодорхойлж чадаагүй билээ.
Иймд 2018 оноос Монгол-Канадын археологийн хамтарсан анги тус сууринд малтлага судалгааны ажлыг үргэлжлүүлэн явуулж байна. Сүүлийн жилүүдийн малтлагаар илэрч олдсон арвин хэрэглэгдэхүүн, тэдгээрт хийсэн шинжилгээний үр дүн тулгамдсан олон асуудалд хариу өгөх бололцоо бүрдэж байна.
1. Тамсагбулагийн баруун этгээдэд 8.4 мянган жилийн өмнө анхны оршин суугчид газар сууц байгуулж суурьшжээ. Улмаар суурингийн хүн амын зарим нь 7.9 мянган жилийн өмнөөс булгийн өмнө болон зүүн талд газар сууц барьж суусныг лабораторийн он цаг тогтоох шинжилгээгээр тогтоолоо.
2. Тамсагбулагт шинээр 4 сууц илрүүлэн судалж, бүтэц-зохион байгуулалтыг нарийвчлан тогтоов. Бид дугуй хэлбэртэй, галын оромтой сууцыг урин дулаан улиралд түр байдлаар ашиглаж байсан гэж үзэж байна. Нөгөө 3 сууцанд хүн удаан хугацаанд суусан учир тэдгээрт баялаг хэрэглэгдэхүүн хуримтлагдаж үлджээ. Эдгээр сууцыг булгийн эхтэй ойр ашигтай байрлалд байгуулсан байна. Мөнхүү газар сууцын булангууд ертөнцийн зүгүүдэд хандсан, тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд шалыг сайтар дагтаршуулсан (эсвэл ашиглалтын явцад дагтаршсан), янз бүрийн үүрэгтэй олон тооны нүхтэйн дээр сууцны аль нэг булан захад гал голомт байрлаж байна.
Газар сууцнаас оршин суугчдын аж ахуй, нийгэм-соёлын байдлыг тодруулахад чухал холбогдолтой чулуу, яс, шавар зэрэг материалаар хийсэн эд өлгийн зүйл илрүүлж судлав.
3. Малтлага судалгаагаар илэрсэн чулуун зэвсгийн зүйл Монгол, түүний хөрш зэргэлдээ орнуудын мөн үеийн дурсгалтай төрөл зүйл, цуулалтын арга барилаараа адил төстэйн зэрэгцээ орон нутгийн үйлдвэрлэлийн онцлог ажиглагдаж байна.
4. Тамсагбулагийн суурингаас илэрч олдсон шавар савны үлдэгдлийг үзэхэд Монголын говийн бүсийн неолитын суурингийн шавар саваас шатаалт муу, хэврэг байна. Тус суурингийн оршин суугчдын суурин амьдралын хэв маяг шавар савны хатуулагт анхаарал хандуулахгүй байх шалтгаан болсон бололтой. Бас шавар ваарыг зэрэгцээ ташуу зураасаар хээлж тэмдэг тавих болсон нь тэдний дунд өмчийн сэтгэлгээ, хэлбэр үүсэж байсны илрэл болно.
5. Мөнхүү суурингаас амьтны соёо, яс, хясаагаар хийсэн гоёл чимэглэлийн зүйл илэрч олддог бөгөөд оршин суугчдын шүтлэг, гоо зүйн мэдрэмжийг илтгэнэ.
6. 2022 оны малтлагаар нэн сонирхолтой олдвор илэрч олдсон нь нэхмэл эдлэлийн холбогдолтой багаж юм. Сайхь багажийг хөрш бүс нутгийн суурингуудын адилсах олдворуудтай харьцуулж үүрэг зориулалтыг тогтоов. Түүнийг нэхэх явцад нэхмэлийн босоо эгнээний утас хоорондоо сүлжилдэж хүндрэл учруулаас сэргийлж утасны үзүүрт хүндрүүлэгч болгон зүүж байжээ. Монгол нутгаас нэхмэлийн утасны хүндрүүлэгч багаж илэрч олдож байгаа анхны тохиолдол болсон юм.
7. Тамсагбулагийн суурингаас үхэр, адуу, баавгай, зээр, гөрөөс, үнэг, туулай, мэрэгчид зэрэг амьтны яс (археозоологийн олдвор) хамгийн олон тоотой илэрч олддог. Мөн оршин суугчдын хүнсний хэрэглээнд загас зохих хувийг эзэлж байжээ. Үхрийн ясанд хийсэн генетикийн судалгаагаар суурингийн оршин суугчид гаршуулсан гэрийн үхэртэй байсныг тогтоосон бөгөөд Зүүн Хойд Азийн бүс нутагт хамгийн эртний баримт болж байна. Зэрлэг ан амьтан болон загас, үхрийн яс нь тус суурингийн эздийн аж ахуйд ан гөрөө, гэрийн мал байсныг нотлож байна.
8. 1967 оноос хойш Тамсагбулагийн суурингаас дахин нэг эмэгтэй хүний оршуулгыг илрүүлж судлав. Тухайн оршуулга нь оршин суугчдын нөгөө ертөнцийн тухай үзэл, оршуулгын зан үйлийг сэргээн тогтооход чухал ач холбогдолтой. Тамсагбулагийн оршин суугчид тусгай оршуулгын газаргүй байсан бололтой. Тэд сууцныхаа шал, эсвэл гадаа гүехэн нүх цооноглож ухаад, нас барагчийн (эмэгтэй) өвдгийг босгон нугалж суугаагаар оршуулдаг тогтсон заншилтай байсан байна. Нас барагчид дагалдуулж тавьсан эд өлгийн зүйлийн адилгүй байдлыг хөрөнгө чинээ, нийгмийн байр суурь эсвэл зан үйлийн ялгаанаас үүдэлтэй гэж тайлбарладаг. Үүнийг шийдвэрлэх хэмжээний хэрэглэгдэхүүн хараахан хуримтлагдаагүй байна.