
С.Амартүвшин
Доктор (Ph.D), дэд профессор
Илтгэлийн сэдэв:
Монгол эзэнт гүрний үеийн мэдээлэл харилцааны тогтолцоо, түүний нийгмийн үүрэг
Information and communication system of the Great Mongol Empire and its societal function
И мэйл хаяг: Amartuvshin@msue.edu.mn
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль
Сэтгүүл зүйн тэнхим

М.Одмандах
Доктор (Ph.D), дэд профессор
Илтгэлийн сэдэв:
Монгол эзэнт гүрний үеийн мэдээлэл харилцааны тогтолцоо, түүний нийгмийн үүрэг
Information and communication system of the Great Mongol Empire and its societal function
И мэйл хаяг: odmandakh@msue.edu.mn
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль
Сэтгүүл зүйн тэнхим

Б.Чинзориг
Доктор (Ph.D)
Илтгэлийн сэдэв:
Монгол эзэнт гүрний үеийн мэдээлэл харилцааны тогтолцоо, түүний нийгмийн үүрэг
Information and communication system of the Great Mongol Empire and its societal function
И мэйл хаяг: chinzorig@msue.edu.mn
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль
Сэтгүүл зүйн тэнхим
Түлхүүр үг: Хэл, соёл, метафор, үндэстний сэтгэлгээ, “дээл”
Keywords: Language, culture, metaphor mentality, “deel”
Abstract
This article presents an analysis of the metaphorical expressions of “DEEL” in Mongolian language. Our main goal is to clarify characteristics of vocabulary on traditional clothes deel in Mongolian lexicon and ascertain and conclude features of Mongolian thinking expressed with idiomatic expressions and phrases. Therefore, we used the methods and principles of linguoculturology and language evidence as well as the cognitive metaphors of proverbs, riddles, intuitions in the Mongolian languages. In Mongolian, the word “Deel” is defined as “Outerwear”
A metaphor including this words are special indicators of traditional culture, lifestyle, rituals and distinctions of semantic and culture indicated with traditions, rituals, symbolism. This is metaphor demonstrate features of the language, culture, and mentality of the Mongolian language a human-centered approach. We consider metaphor as expressed in linguoculturology's theory. “Culture is mental pattern and it depicted into language” (Maslova) or mappings, between several concepts (conceptual structures) pertaining to different domains. Metaphors help in the understanding and experiencing of one kind of thing in terms of another.
Илтгэлийн хураангуй

Ч.Энхбат
Доктор (Ph.D)
Илтгэлийн сэдэв:
Монгол эзэнт гүрний үеийн мэдээлэл харилцааны тогтолцоо, түүний нийгмийн үүрэг
Information and communication system of the Great Mongol Empire and its societal function
И мэйл хаяг: enkhbat.ch@msue.edu.mn
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль
Сэтгүүл зүйн тэнхим
Түлхүүр үг: Монголын Эзэнт Гүрэн, мэдээлэл харилцаа, мэдээ занги, мэдээллийн стратеги, олон түмний санаа бодол, үзэл суртал, аман болон бичгийн мэдээлэл
Сүүлийн жилүүдэд Монголын Эзэнт гүрний түүхийг холбогдох утга соёлын дурсгал, түүх, археологийн баримт, эх сурвалжуудад тулгуурлан нийгмийн шинжлэх ухааны салбар болгон өөр өөрийн судалгааны онол, үзэл баримтлалаар тал бүрээс нь судлан шинжилж байна. Судалгаануудад түүх соёл, аман болон бичгийн зохиолын дурсгал, төрт улс, удирдахуйн ухаан, цэрэг дайны стратеги, тэнгэр үзэл буюу монголчуудын философи, хууль цаазат ёс, эдийн засгийн болон нийгмийн харилцаа, дипломат ёс, гадаад харилцаа, геополитик, дэлхийчлэл буюу глобалчлал, архитектор буюу уран барилга, олон шашны төв болох зэргээр шинжлэх ухааны боломжийг ашиглан шинэ шинэ онол номлол, судлагдахуун гаргаж, тайлбар хийж үнэлж цэгнэсээр байна. Гэвч Монголын Эзэнт гүрний судалгаа энэ бүхнээр хязгаарлагдахгүй, судлах зүйл олон байгаагийн нэг нь тухайн үеийн мэдээллийн болон олон түмний харилцаа, түүний нийгмийн үүргийн асуудал юм. Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны хүрээнд МНТ дахь зарим үзэгдлийг судлах ажил сүүлийн үед мэр сэр хийгдэж байгаа билээ. Гэхдээ асуудлыг хараахан цогц байдлаар судлаагүй байна.
Аливаа нийгмийн харилцаа мэдээллийн харилцаагүйгээр амжилттай хэрэгждэггүйг эртний төрт улсуудын түүх баталдаг. “Сэтгүүл зүйн өмнөх үзэгдлүүд” хэмээн тодорхойлдог мэдээлэл, олон түмний харилцааны олон янз хэлбэр байсныг эртний Грек, Ромын уран илтгэгчид, ханан дээрх бичээс, далайн эргийн боомтын хадны бичиг мэдээ занги, захидал илгээлт, бичиг дурсгал сэлт тов тодорхой нотолдог.
Дэлхийн талыг эзэлсэн хүчирхэг Монголын Эзэнт гүрний хувьд алс уудам орон зайг туулсан харилцааг үүтгэх, тогтоох, түүгээр дамжин үйл хэргийг бүтээх, эзлэн нэгтгэсэн хийгээд холбоо тогтоосон улсуудтай нягт харилцан харилцах нь шийдвэрлэх чухал асуудал байв. Энэхүү асуудлыг шийдсэн арга, хэрэгсэл, ололт туршлага зэрэг нь тухайн цаг үеийн мэдээлэл харилцаа, олон түмний харилцааны зохистой, оновчтой арга технологиудаар хэрэгжиж байв.
Иймд хүчирхэг төрт улсыг байгуулсан, дэлхийн талыг эзэгнэсэн Монголын Эзэнт гүрний хувьд тэрхүү их үйл хэргийг гүйцэлдүүлэхэд мэдээллийн харилцаа, олон түмний харилцааны ямар арга хэрэгслээр хэрэгжүүлж, тэрхүү харилцаа нь нийгэмдээ ямар үүрэг гүйцэтгэж байсныг судлан тодорхойлохыг зорьсон болно.
Эл асуудлыг судлахдаа олон нийтийн харилцааны ерөнхий онол, үзэл баримтлал, зарим загвар, функцын анализын онол, контент анализ, түүхэн баримтад шинжилгээ хийх нийгмийн шинжлэх ухааны түгээмэл арга зүйг ашиглав.
Монголын Эзэнт гүрний үеийн түүхийг судлаад үзэхэд мэдээлэл харилцааг үр дүнтэй, олон арга технологиор ашиглаж байжээ. Элч, төлөөлөгч /дипломат/ илгээх, харь улсын төлөөлөгч, аялагч, хэрэн хэсүүчлэгчдийг зууч болгох, олон түмэнд бөө зайрангаар “тэнгэрийн санаа” бүхий үг өчүүлэн ухуулах, өртөө улаач ажиллуулах, захидал харилцаа, ном судар туурвиулах, төрийн бодлогыг түмэнд түгээх институци тогтоох, олон түмнийг ятган сэнхэрүүлэх, зарлиг хууль цаазыг сурталчлан таниулах бичиг илгээх, аугаа үйл хэргийг болон томоохон үйл явдлыг хөшөө дурсгалд тэмдэглэн үлдээх, их хуралдай зохион байгуулах, суртал ухуулга хийх, алс зайд дохио тэмдэгт ашиглах зэргээр тогтолцоот харилцаа үүсгэж чадсан байна. Энэхүү харилцаа нь нийгэмд төрт улсын бодлогыг сурталчлах, төрт ёсны үйл хэргийг удирдан зохион байгуулах, уудам алс орон зайд гадаад, дотоод харилцааг дамнасан мэдээлэл түгээх харилцах, эргэх холбоо тогтоох, түүхэн үйл хэргийг тэмдэглэн үлдээх, ухуулан таниулах, олон аймаг, овог, харьяат улсын ард иргэдийг эвлэрүүлэн нэгтгэн, нэгэн үзэл санаанд удирдан чиглүүлэх буюу зохион байгуулах, буурай бүдүүлэг, бага балчир, сул дорой бүхнийг сэнхрүүлэн соён гэгээрүүлэх, олон түмний санаа бодлыг төлөвшүүлэх, бие хүмүн хийгээд элитүүд нийгмийн байр сууриа тогтоох, Мөнх хөх тэнгэр үзэлд суурилсан төрийг удирдах үзэл суртлыг бататгах, даян дэлхийг нэгтгэн захирах туйлын зорилгыг тодотгох зэрэг нийгмийн үүрэг томилолтыг амжилттай хэрэгжүүлсэн байна.
Гэхдээ мэдээлэл харилцаа, олон түмний харилцаа талаасаа орчин цагийн онол, ойлголттой зөрчилдөх, маргаантай зүйл олон байх нь ойлгомжтой. Түүхэн цаг үе, нийгмийн хөгжлийн төвшин, харилцааны хэрэгсэл технологийн боломж, харилцааг хангах дэд бүтцийн хязгаарлагдмал байдал, харилцааг хэрэгжүүлэх систем, субьектуудын чадавх, боловсрол зэрэг асуудлуудаас хамааралтай нь ажиглагдаж байлаа. Энэ бол тусгайлан судлах асуудал болж үлдэж байна.