
TAGETA (Тагтаа)
Докторант
Илтгэлийн сэдэв:
Монгол ардын аман зохиол-Ертөнцийн гурван “Цагаан”ба “Хар”
Mongolian folklore. The world’s three whites and blacks
И мэйл хаяг: 18247795739t@gmail.com
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Нийгэм,хүмүүнлэгийн ухааны сургууль
Утга зохиолын тэнхим
Илтгэлийн хураангуй
Түлхүүр үг: Аман зохиол,ертөнцийн гурав, “Цагаан”, “Хар”
Монгол ардын аман зохиол бол маш эртнээс нүүдэлчин монголчууд өөрсдийн өвөрмөц түүх соёл, зан заншил, амьдралын хэв шинжийг үр удамдаа өвлүүлэн дамжуулахад гол үүрэг гүйцэтгэсэн Монгол үндэстний баялаг өв уламжлалын маш чухал хэсэг юм. Аман зохиолыг дараах өгүүлбэрээр тодорхойлж болно. Аман зохиол нь ард олны дунд амаар зохиогдон тэдний мэргэн ухаан, цэцэн билгийн илэрхийлэл болж уламжлан дэлгэрсэн уран үгийн бүтээл юм.
Ардын аман зохиолын үндсэн төрлүүд:
-
Үлгэр
-
Тууль
-
Домог
-
Оньсого
-
Таавар
-
Зүйр цэцэн үг
-
Ерөөл
-
Магтаал
-
Ертөнцийн гурав
-
Хууч яриа
Ертөнцийн гурав" гэдэг холбоо үгс бол монгол шүлгийн хайрцаглан шүлэглэх зарчмаар бүтсэн байна. Голдуу гурван мөрөөр бүтсэн ганц бадаг шүлгийн чанартай эдгээрийн олонхид үгийн толгойг холбоод зогсохгүй, бас үгийн эцсийн буюу мөрийн эцсийн үгийг бүхлээр нь тааруулан шүлэглэсэн, үүнийг хайрцаглан шүлэглэх зарчим гэнэ.