
ALIMAA (Алимаа)
Докторант
Илтгэлийн сэдэв:
Цахар гэвш Лувсанчүлтэмийн зохиол бүтээлийн үзэл санааг шинжлэх нь
Analyzing the ideas revealed in the writings of Cha har Geb XiLobSangChulDum
БНХАУ-ын Өвөр Монголын урлагийн дээд сургууль
Түлхүүр үг: Цахар гэвш Лувсанчүлтэм, зохиолбүтээл, үзэл санаа
Keywords: Chahar Geb Xi LobSangChulDum, writings, ideals
Илтгэлийн хураангуй
Лувсанчүлтэм (1740-1810) нь Монгол модон барын голомт хэмээн гадаад, дотоодод алдаршсан Цахар хүвээт цагаан хошууны “Цагаан уулын сүм”-ийн үүсгэн байгуулагч, ард олныхоо дунд “Цахар гэвш” хэмээх цолыг хүртсэн буддын шашны их, бага арван ухаанд мэргэшин тодорсон, алдарт утга зохиолч, авьяаслаг яруу найрагч, түүхч, соён гэгээрүүлэгч, онолч, Монголын соёлын томоохон зүтгэлтэн билээ.
Хэдийгээр бурхны шашин Монгол оронд нэвтрэхэд улс төрийн нөлөөлөл байсан боловч нөгөө талаар зохиол туурвилд цагаарсан олон эрдэмтэн лам нарыг сурган хүмүүжүүлж, тэд үндсэндээ багш, соёлыг түгээгчид болсон бөгөөд тэдний байгуулсан сүм хийд нь ард олонд эрдэм мэдлэгийг олгож, хуран цуглах орон зайг бий болгон, монголчуудын соён гэгээрч, сурч хөгжихөд маш олон ач тустай ажлыг хийсэн юм. Тухайн цагт хүмүүс эдгээр нөлөөллүүдээс болж шарын шашны онол, үзэл баримтлалуудыг бүх талаар нь үгүйсгэн буруушаан ярьсан тохиолдол их байдаг. Тухайлбал шарын шашин нь хүн ардыг бүрмөсөн мунхруулан, дайчин үндэстний эрэлхэг бөгөөд баатарлаг тэмцлийн зоригийг мохоосон хэмээн харсан байдаг.Гэвч ертөнцийн юм бүхэн хоёр талтай байдаг. Бурхан шашны онол үзэл баримтлал нь зохих хэмжаанд нийгмийн муу нөлөөг авчирсан байдаг боловч түүний зарим үйлдлэг буюу үзэл баримтлал нь манай өнөөдрийн соёл боловсролд зохих хяналт лавлалт болох үнэ өртөгтэй байдагаас “ шимийг нь үлдээж, шаарыг нь орхих” үзэлтээр хандвал зохино.
Цахар гэвшийн олон арвин зохиол бүтээлийг шүүж харахын бол түүний тухайн цаг үедээ баримталж байсан үзэл санаа буюу үзэл баримтлалууд нь ил тод харагдаж бий.Жишээлбэл, цахар гэвш лувсанчүлтэм “ Эрдэнэ түшийн сүмийн хөх дэвтэр” номдоо “ Тэр ч анхан нь шөнийг гурван хувь болгон хуваасны үүр цайхуйн хэрд босоод, сэтгэлийг засах, цагийн дурдатгал, арвитахын тарни урих, эрхийн тарни урих, итгэл явуулах, ламын бясалгал мэгзэм урих,бодь мөрийг бясалгах, идмийн бясалгал, насны тарни урих лугаа есөн зүйлийг номолжихуй… Зургаадугаар шөнийн ном нь өдрийн үйлдсэн номоо санаж буянаа бодь дур зорих ба маргаад бас буян үйлдэхийг бодох ба унтахын бясалгал үйлдэхнүүд болой”гэмээн “ сэтгэлийг засах”-г эрхэмд үзэж байсан нь илэрхий.
Цахар гэвш Лувсанчүлтэм тэнгэр тэтгэгчийн гучин гуравдугаар оны шар хулгана жил(1768 он)-д Бээжингийн Юн хэ гүн хийдээс нутагтаа эргэж ирсний дараа, Монгол ном уншлагыг сэргээн, уншлагын дүрмийг бий болгожээ.Бурхан шашин хүчтэй дэлгэрч байсан улмаар олонх ихсэ лам нар шашны үйл ажиллаагаа ердөө төвчуудтай адлаар гүйцтэгдэг байсан цаг үед цахар гэвш өөрийн үндэстэний өв соёлоо уламжилах, хүмүүн ардаа соён гэгээрүүлэх зорилгоос цагаан уулын сүмдээ хурал номын уншлагыг монголоор явагдуулж байсан нь өөрийн эх хэлээ түгээн дэлгэрүүлэх гэсэн эх оронч үзэл санаа нь илэрж бий.
Цахар гэвш гучин есөн наснаас эхлэн дэлхийн алдарт хоёр том бүтээл“Сувашид”, “Рашааны дусал” хоёрыг орчуулахаар дамжин Энэтхэг төвдийн уран зохилыг монголчуудад танилцуулсан бөгөөд орчуулаагийн явцад уг эхд баригдаагүй, монголжуу хэв майгтой болгон орчуулахыг эрхэмд үзэн, монгол шүлгийн уламжлалыг бүрэн гүйцэд бадруулсан онцлог нь бусад аль ц орчуулаад байгаагүй өндөр төвшинд хүрсэн нь гайхайлтай.Үүнчилэн цахар гэвш бол харь улс үндэстний соёлыг бүтээлчээр холион зөвшөөрдөг давшингуй үзэл санаатай лам эрдэмтэн .
Цахар гэвшийн байгуулсан цагаан уулын сүм нь хэдийвар нэгэн сумны жижигхэн сүм байлаа ц гэсэн энэ сүмд шашны ном судар хэвлэж байснаас гадна шашны бус иргэншлийн шинж бөхий уран сургаал шүлэг, ерөөл магтаал, үлгэр тууж, жан үйлийн шүлэглэл ба эртний Энэтхэг, Төвд, Хятдын сонгодог зохилуудыг орчуулж хэвлүүлж байсан ба харц ардыг оролцуулж монголоор ном хурж , ном сударт чармайхыг ухуулан сурталчилж байсан үзэл санаа буюу бодитой үйл ажиллага нь энэхүү жижигхэн сүмийг дэлхийд алдартай модон барын монгол хэвлэл соёлын гураван голомтын нэг болгосон юм.