
SUHAI (СУХАЙ)
Докторант
Илтг элийн сэдэв:
Өвөр монголын монгол хүүхдэд зориулсан хүүхдийн нэвтрүүлэг контентын хөгжлийн судалгаа
(1984-2020)
Research on the content development of children's programs for Mongolian children in Inner Mongolia (1984-2020)
И мэйл: Suh2893@gmail.com
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль
Түлхүүр үг: Хүүхдийн нэвтрүүлэг, монгол хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, монгол хүүхдийн нэвтрүүлгийн хөгжил, хөгжлийн тойм
Илтгэлийн хураангуй
Хүүхдийн нэвтрүүлэг бол хүүхэд багачуудын танин мэдэхүй, хүмүүжил төлөвшил, нийгэмшилд тодорхой нөлөө үзүүлдэг. БНХАУ-ын цөөнх үндэстний нэг гэгддэг ӨМӨЗО-ны монгол үндэстний хүүхдүүдэд зориулсан монгол хэлээр бэлтгэж ирсэн хүүхдийн телевизийн нэвтрүүлгийн хөгжлийг тусгайлан судлах нь шинэ, чухал судалгаа юм. Учир нь телевизийн хүүхдийн нэвтрүүлэг өмнөх цаг үеүдэд нэвтрүүлгийн түвшинд хийгдэж байсан бол цахим шилжилтийнг дагаад нэвтрүүлэг, контентын хосломол хэлэрээр хийгдэх болсон юм. Тиймээс бид 1984 оноос 2020 оны Өвөр Монголын телевизүүдийн хүүхдийн нэвтрүүлгийн хөгжлийн тоймыг түүхэн зүйн зарчмын үүднээс, үзэгдлийн хөгжлийн хандлагаар нь түүхийн баримт мэдээллийг түүвэрлэн боловсруулж, нийгмийн шинжлэх шинжлэх ухааны түгээмэл арга зүйг ашиглан судалгаагаа хийв. Тус судалгаа нь Өвөр Монголын монгол хэл дээрх хүүхдийнтелевизийн нэвтрүүлгийн хөгжлийг 1984 – 2020-ны хооронд тоймлосноороо шинэ бөгөөд үзэгдлийн хөгжлийн үйл явцад тулгуурлан тодорхой үечлэлийн зарчмыг баримталж хийснээрээ шинэлэг болно. Үүний үр дүнд бид Өвөр Монголын монгол хэл дээрх хүүхдийн телевизийн нэвтрүүлгийн хөгжлийг 3 үе шатад хуваан, хүүхдийн нэвтрүүлгийн хөгжлийн үзэгдлүүдийг тодорхойлж шинэ тойм судалгааг санал болгож байна.